Анализ занятости трудовых ресурсов в Монголии

Бесплатный доступ

В Монголии наблюдаются относительно высокие показатели по уровню образования рабочей силы и грамотности населения. Тем не менее, уровень занятости в стране снижается, а число безработных с каждым годом увеличивается. Тенденция «к омоложению» безработных стала головной болью общества. Поэтому для обеспечения социальной стабильности необходимо осуществлять реструктуризацию занятости, и реализацию более эффективной политики по занятости населения. В данной статье объясняются проблемы в отраслях экономики, причины их возникновения, а также сделан анализ занятости трудовых ресурсов Монголии.

Монголия, рабочая сила, уровень занятости, уровень участия рабочей силы

Короткий адрес: https://sciup.org/148315721

IDR: 148315721   |   DOI: 10.18101/2306-753X-2015-1-29-31

Текст научной статьи Анализ занятости трудовых ресурсов в Монголии

Үндэслэл: Макро эдийн засгийн чухал нэг асуудал бол ажил эрхлэлт, ажилгүйдэл юм. Эдийн засгийн хөгжлийн түвшин үйлдвэрлэлийн бүхий л нөөцийг хэр зэрэг ашиглаж байгаагаар тодорхойлогддог. Монгол улсад “Ажиллах хүчний судалгаа”-г 2002-2003 онд анх удаа олон улсын нийтлэг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэхь улирлын хэлбэлзлийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон. Харин “Статистикийн тухай” Монгол улсын хуулинд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2006 оноос эхлэн “Ажиллах хүчний судалгаа”-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархаадаг болсон.

Судалгааны хэсэг: Судалгааг байршилийн хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн хүрээнд явуулж, улсын хэмжээнд 5 бүс нутгийн (Төв, Баруун, Зүүн, Хангай, Улаанбаатар) нийт 12816 өрхийг хамрууллаа. Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт хувааж нийт 29 бүлэг болгон хамрууллаа. Түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 304, аймгаас 764, нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.

(Зураг-1) Хүн амын нас, хүйсийн бүтэц

Харин нийт хүн амд эзлэх 15-64 насны хүн амын эзлэх хувийн жин жилээс жилд буурч, 65 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувийн жин тогтвортой хадгалагдаж байна.

(Хүснэгт-1) 15 ба түүнээс дээш насны хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин байршил, бүс, хүйсээр

Байршил/бүс

Бүгд% Эрэгтэй%

Эмэгтэй%

Хот

99.3

99.4

99.3

Хөдөө

98.3

98.2

98.4

Баруун

98.

98.1

98.5

Хангайн

98.7

98.8

98.5

Төвийн

98.7

98.5

98.8

Зүүн

97.9

97.7

98.1

Улаанбаатар

99.6

99.7

99.6

Улсын дүн

99

98.9

99

35-64 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин 99.0%-иас дээш хувьтай байна. 15 ба түүнээс дээш насны бичиг үсэг тайлагдалтын түвшин хотод хөдөөгийнхөөс 0.3 пунктээр өндөр байна. Хөдөөгийн хүн амын 8.0-11.0 орчим хувь нь боловсролгүй, 11.3-11.7 хувь нь бага боловсрол эзэмшсэн байна.

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал

Судалгааны дүнгээс 15 ба түүнээс дээш насны 1937.1 мянган хүн байгаагийн 920.8 мянга буюу 47.5% нь эрэгтэй, 1016.3 мянга буюу 52.5% нь эмэгтэйчүүд байна. 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1198.3 мянга буюу 61.9% нь эдийн засгийн тухайн үеийн идэвхитэй хүн ам байна. Эдийн засгийн идэвхитэй хүн амын 1103.6 мянга буюу 92.1% нь ажиллагчид, харин 94.7 мянга буюу 7.9% нь ажилгүй иргэд байна. Нийт эдийн засгийн идэвхитэй хүн амын 57.1% нь хот, суурин газарт, 42.9% нь хөдөө орон нутагт амьдарч байна. 2013 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 7.9%-тай гарсан нь өмнөх оныхоос (2012 онд 8.2%) 0.3 пунктээр буурсан байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин

Ажиллах хүчний 2013 оны судалгаагаар ажиллах хүчний оролцооны түвшин улсын хэмжээнд 61.9 хувь байна. Байршилаар авч үзэхэд хот, суурин газарт 55.1%, хөдөөд үүнээс харьцангуй өндөр 73.9%-тай байгаа нь хот суурин газарт сургуульд хамрагдалтын түвшин хөдөө орон нутгийнхаас өндөр байгаатай холбоотой юм. Иймээс хотод ажиллах хүчний оролцооны түвшин хөдөөгийнхөөс 18.8 пунктээр ( эрэгтэйчүүдийнх 16.1 пунктээр, эмэгтэйчүүдийнх 20.6 пунктээр) доогуур байна. Ажиллах хүчний оролцооны түвшин хотын эмэгтэйчүүдийн хувьд 40-44 насанд хамгийн өндөр буюу 77.5%-тай байхад, хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 35-39 насны бүлэгт хамгийн өндөр буюу 90.5%-тай байна. Энэ нь Монголын эмэгтэйчүүд залуу насандаа сурч боловсрох, хүүхэд төрүүлж, өсгөн 40 наснаас дээш насандаа ажиллах хүчний эгнээ рүү шилждэгтэй холбоотой байж болох юм.

(Зураг-2) Ажиллах хүчний оролцооны түвшин, насны бүлэг, байршилаар

Хөдөө орон нутагт ажиллах хүчний оролцооны түвшин өндөр байгаа нь хөдөөгийн эдийн засгийн идэвхигүй хүн амын тоо хот, суурин газрын эдийн засгийн идэвхигүй хүн амын тооноос доогуур, түүний тэн хагаст ч хүрэхгүй байгаатай холбоотой.

( Зураг-3 ) Хөдөлмөр эрхлэлтийн түвшин, байршилаар

Ажиллагчид

Ажиллагчдын тоог хот, хөдөөгөөр 2012 онтой харьцуулж авч үзэхэд хот суурин газарт ажиллагчдын тоо 2013 онд 626.5 мянгад хүрч 13.9%-иар өсч, харин хөдөө орон нутагт ажиллагчдын тоо 477.1 мянгад хүрч 5.8%-иар буурчээ. 2013 оны байдлаар үйлдвэрлэлийн салбарт ажиллагчдын эзлэх хувь 2012 оныхоос 2.2 пункт, 2011 оныхоос 3.1 пункт, үйлчилгээний салбарт ажиллагчдын эзлэх хувь 2012 оныхоос 3.0 пункт, 2011 оныхоос 0.2 пунктээр өссөн байна.

Ном зүй

  • 1.    Gary R. Skoog, James E. Ciecka and Kurt V. Krueger, (2011). The Markov Process Model of Labor Force Activity: Percentile Points, and Bootstrap Standard Errors (Tech.Rep. No. 11-B-165). Journal of Forensic Economics 22(2).

  • 2.    URL: http://www.1212.mn/index.php/mega-menu/2012-07-30-05-26-22/321-tailan2013

  • 3.    URL: http://www.nso.mn

    Дэлгэрмаа Жамъянчагнаа – докторант факультета экономики и менеджмента, Университет Внутренней Монголии, г.Хух-Хото, Китай, e - mail : deegii_2558@yahoo.com Delgermaa Jamiyanchagnaa – a Ph.D. student, Faculty of Economics and Managment, Inner Mongolia University, Hohhot, China, e - mail : deegii_2558@yahoo.com

Список литературы Анализ занятости трудовых ресурсов в Монголии

  • Gary R. Skoog, James E. Ciecka and Kurt V. Krueger, (2011). The Markov Process Model of Labor Force Activity: Percentile Points, and Bootstrap Standard Errors (Tech.Rep. No. 11-B-165). Journal of Forensic Economics 22(2).
  • URL: http:/www.1212.mn/index.php/mega-menu/2012-07-30-05-26-22/321-tailan2013
  • URL: http:/www.nso.mn
Статья научная