Бурят-монголы: нагаса "золотого рода"

Бесплатный доступ

Данная статья посвящена исследованию генеалогии рода Чигисхана в контексте его родства с бурятами. Автор анализирует средневековые категории родства по материнской линии у монголов.

Род, буряты, нагаса, родство, nаgasa

Короткий адрес: https://sciup.org/148317336

IDR: 148317336

Текст научной статьи Бурят-монголы: нагаса "золотого рода"

20-р зуунд манай монгол үндэстний талаар элдэв янзын мэдээлэл оро-сын болон гадаадын хэвлэлд их гардаг бичигддэг байсныг бид мэднэ.

Тухайлбал, Монголчууд дэлхийг эзлэн түрэмгийлж улмаар дэлхийн соёл иргэншлийн хөгжил цэцэглэлийг сүйтгэж бусниулсан гэж бичиж ир-сэн. Харин саяхнаас энэ нь өөрчлөгдөж монголчууд дэлхийн хөгжил цэ-цэглэлтийг түргэтгэж өгчээ гэж бичдэг болсон байгаа.

Эртний Монголчууд бол улаан, шар үстэй, цэнхэр, ногоон нүдтэй бай-сан. Харин одоогийн Монголчууд бүгдээрээ Хятад, Солонгос, Манжийн эрлийз мөн гэж бичсэн зүйл гарч байв. Тэгээд зогсоогүй бас энэ монгол-чууд европ царайтай байсан эртний казахуудыг эзэлж улмаар тэднийг ази царайтай болгосон гэсэн мэдээ хүртэл гардаг байлаа. (С. Кержавин, 2009), (Сабитов, 2010)

Бас, “Буриад” нь Монголчуудтой гарал үүслийн ямар нэгэн холбоо хамсаа байхгүй, тэд бол Сибирийн олон овог омог Саха, Чукчи, Ненец, Эксимос хийгээд мөсөн далайн цаатангууд, агнуурын тэнгисийн загасчин, хөвч тайгын хэрэмчин, Амарын хязгаарын хамниганууд өөр хоорондоо холилдон сүлэлдэж тэдний дундаас Буриад гэдэг шинэ үндэстэн гарч ир-сэн мэтээр түүхэн үнэнийг сөрж бичсэн зүйл гарсан нь бий. Тэгээд Буриад гэдэг нэр нь оросын братские люди гэсэн үгнээс гаралтай гэж бичиж байв. (С. Баясгалан, 2011). Тиймийн учир гээд буриад-монгол гэж байсан нэ-рийн монгол гэдгийг нь зарлигаар хасуулж байсан.

Бас Буриадуудыг Чингэсийн байлдан дагуулалтад өртөн эзлэгдээд Монголын феодалуудын дарлал доромжлолыг амсаж байснаа их Оросын ард түмний ачаар эрх чөлөөгөө олж 1727 онд Хаант Орост “Сайн дураараа даган орсноор тэд мөхлийн аюулаас ангижирсан” гэсэн мэдээ хүртэл гарч байсан.

Ийм нийтлэл мэдээллээс болж Буриадууд нь монголоос өөр гарал уг-саатай гэсэн ойлголт хаа сайгүй бий болж тэр бүү хэл манай Монголын залуучуудад ч энэ бий, одоо хүртэл зарим залуус ийм ойлголттой байсаар байна. Үүнийг Монголын нэрт яруу найрагч Чойномын бичсэн нэгэн най-раглал батална гэж бодном. Тэр өөрийн “Буриад” гэдэг алдарт найраглал-даа буриад нь тунгус хамниган, ойн иргэд олны дундаас үүссэн мэт ойл-голт өгч бичигдсэн байдаг.

Одоогийн буриад монголчууд бол монгол үндэстний нэг хэсэг гэдэг нь тодорхой боловч ийм ойлголт явсаар байдаг юм.

Монгол үндэстний хамгийн хойт хэсэг болох одоогийн буриад гэж нэр аваад явж байгаа буриад монголчууд нь монголын төр улсын түүхэн амьдралд эрт дээр үеэс оролцож явсан тухай эх сурвалжуудад байгаа юм. Үүнийг харъя.

Монголчууд өнө эртний үндэстэн. Нэрт эрдэмтэн Х.Пэрлээ “Монгол” гэдэг нэрийг газрын нэрээс үүссэн гэдэг саналыг залруулан нийгэм олны амьдралын үзэгдлээс үүдэн гарсан гэж үзэх нь үнэнд илүү дөхөм юм ” гэж дүгнэснийг судлаачид “Монгол” гэдэг үгийн утга гарлыг “хүн”, “хүмүүн” гэдэгтэй холбон үзсэн нь олны дэмжлэг авч байгаа. (С. Жамбалдорж 2005)

Манай түүх бичлэгт Хүн гүрнийг НТӨ 216 онд Модун шаньюй байгу-улсан гэж бичдэг гэхдээ төрт ёсны уламжлал үүнээс лавтайяа хэдэн мян-ган жилийн өмнө байсан гэж эрдэмтэд үзэж байгаа. Нотолгоо нь Хятадын цагаан хэрэм, цаашилбал нүүдлийн сонгодог мал аж ахуй бүрэлдсэн зэр-гийг холбож болно. Мөн Модун шаньюй хаан ширээнд суумагцаа хүчирхэг гүрнийг гэнэтхэн “нэг өдөрт” байгуулах боломжгүй гэдэг нь ойлгомжтой юм. Хүн гүрэнд төрт ёсны уламжлал нэгэнт зүгшрэн тогтсон дотроо 24 том аймагтай байсан, тэдгээрийн нэг нь Хор гэж нэртэй аймаг байсан гэдэг. Энэ нь Хорь аймгийн дээдэс байж магадгүй гэж одоо бич-дэг. Хэрэв тийм бол Хорь буриадуудын элэнц эртний Хүн гүрний бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Дарлигин нь Монголын нэгдсэн төр байгуулагдахаас бүр эрт, Чингис хааны дээд өвөг Добу мэргэний бэлбэсэн гэргий Алунгоогоос өмнө бай-сан овог аймгууд юм. Сурвалж бичигт дарлигин нь: 1. Нукуз, 2. Уриан-хай, 3. Хонгирад, 4. Ихэрэс, 5. Олхонуд, 6. Хуралас /горлос/, 7. Илжигэн, 8. Кунгилают, 9. Ортаут, 10. Хонхотан, 11. Арулад, 12. Килингут, 13. Кунжин, 14. Үшин /Хушин/, 15. Сүлдсүн, 16. Илдурхин, 17. Баяуд, 18. Кингит, гэж тэмдэглэгдсэн байдаг. Ихэрэс бол буриадын өвөг нэгэн нэр болно.

Нирун Монголчууд бол монголын түүхэнд тод томруун бичигдсэн сод үеийнхэн. Нирун монгол гэдэг нь Алунгоо хатны хөвгүүдийн шууд удам угсаа, яваандаа язгуурын монгол аймгуудын дотор ноёрхох давхрага, Чингисийн алтан ургийн үүсэл суурь болсон хүмүүсийг хэлдэг билээ. Сурвалж бичигт, нирун нь: 1. Хатагин, 2. Салжиут, 3. Тайчууд, 4. Харта-хин, 5. Сэжиүд, 6. Чинус, 7. Ноёхон, 8. Урууд, 9. Мангууд, 10. Дөрвөн, 11. Баарин, 12. Барулас, 13. Хадархан, 14. Журьяд, 15. Жадаран, 16. Бужат, 17. Дуклад, 18. Бэсүд, 19. Сухан, 20. Кунгият, гэж тэмдэглэгдсэн байдаг.

Энэ үеийн Монгол улсын бүрэлдэхүүнд Хамаг Монгол, Тайчууд, Жа-лайр, Татаар, Хонгирад, Мэргэд, Хэрэйд Найман, Кидан, Онгуд, Ойрад, Хорь Түмэд, Урианхай зэрэг монгол хэлтэй олон аймаг орсон байгаагаас Хорь аймаг багтаж байна.

Их Монгол улсын омог аймгуудыг авч үзье. Их Монгол улс тогт-нож бий болоход ирж дагасан улс аймгууд гэвэл, Хонгирад, Мэргид, Маг-нагт, Зулай, Өлх, Горлусан, Гурван торгууд, Хатагин, Чимэд, Имилж, Чи-жилж, Залайд, Цахар, Ангариг, Ойрд, Өөлд, Саму, Үүшин, Хар цэрэг, Салчууд, Урианхан, Бидгүүд, Хилигүд, мигас, Оронга, Ород, Сөнид, Дөрвөд, Цолтон, Хонгин, Түмэд, Озонго, Хойч, Эд, Уи Зуд, Хасаг, Атхан, Басуд, Бирлас, Баарин, Вангүв, Бүднэ, Бүрүд, Униад, Хэчүд, Үжээд, Зүхэн, Зоос, Мянган, Залайд, Тоочин, Хорь, Юүйрэд, зүрхэн, Хатгин, Салчог, Олхонуд, Мангуд зэрэг 61 аймаг улс, цэргээр дайлан хураамж-лагдсан аймаг улс болох Татар, Тайчууд, Лайхан, Харалдай, Тарган, Майлж, Горлус, Горлууд, Салчууд, Шилжидай, Сацуга, Тожи, Хонжил, Хэрэйд, Зүрчид, Бидгүд, Ем, Солонгод, Сарлаг, Тохмаг, Энгүүд, Харлиг, Зарууд, Найман зэрэг 24 аймаг улс орсон гэдэг бөгөөд өөрсдөө дагасныг дээд баг, хэлэлцэж дагасныг дунд баг, дайлж дагуулсныг дорд баг гэж ху-ваан ангилж дотор нь шинээр зохион байгуулалтанд оруулсан гэдэг билээ. Энд хорь аймгийн нэр байна.

Монголын эзэнт гүрний голын төв улс дотор зонхилогчид болсон бүрэлдүүн гэж байсан ба энэ нь их хааны гол зуут, алтан ургийн Сөнөдийн Ил Төмөрийн зуут, Дөрвөний юркийн зуут, Жалайрын Улдай Хорчийн зуут, хэрэйдийн албат омгийн Албанарын зуут, Хулан хатны ах мэргидийн Жемал-хожийн зуут, Есүлүн хатны хөвгүүн Кингиядайн зуут, Татарын Есүнтуагийн зуутууд болон Өэлүн эх, хан хөвгүүд, ахан дүүсийн хувь мянгатууд багтжээ. Эдгээр нь гэвэл,

  • 1.    Чингисийн их хүү Зүчийн өмчийн Сижиүт, Кингит аймгийн тус бүрийн нэг нэг мянган,

  • 2.    Үшин /Хүшин/ аймгийн хошоод мянган, нийт дөрвөн мянган,

  • 3.    Цагаадайн өмчийн Барулас, Хонгирад аймгийн нэжээд мянган, бас өөр аймгийн хошоод мянган, нийт дөрвөн мянган,

  • 4.    Өгөдэйн өмчийн Жалайр аймгийн нэг мянган

  • 5.    Сүлдсүн аймгийн Илак-туа Тамгалик овгийн нэг мянган,

  • 6.    Хонхотаны Минлиг эцгийн овгийн нэг мянган,

  • 7.    Өгөдэй хааны өөрийн мянган,

  • 8.    Чингисийн отгон хүү отчигин ноёны өмчийн Килингут аймгийн хо-ёр мянган,

  • 9.    Бэсүдийн нэг мянган,

  • 10.    Жажрайдын гурван мянган,

  • 11.    Чингисийн дүү Хавт Хасарын өмчийн нэг мянган,

  • 12.    Дүү Хачиуны хүү Элжиндэй ноёны өмчийн Найман зэрэг аймгуу-даас бүрдсэн гурван мянган,

  • 13.    Чингисийн эх Өэлүн хатны өмчийн Горлос, Олхонуд зэрэг аймгаас бүрдсэн гурван мянган, эдгээр болно.

Зүүн жигүүрийн түмэн гэж бий болж энэ нь “Хараун Жидадун” буюу Их Хянган хавийн түмэн бөгөөд түүний ерөнхийлөн захирагч нь жалай-рын гүн Гоо Мухулай, дэд дарга нь Баарины Нааяа ноён байжээ. Энэ түмэнд дараахи мянгатууд багтаж байв. Үүнд,

  • 1.    Мухулай, Жалайрдай, Есү, Укай, баржу, Дайсүн нарын захирсан долоон мянган,

  • 2.    Урианханы Есү-буха тайш, Сүбээдэй баатар, Удачи нарын захирсан гурван мянган,

  • 3.    Уруудын Кэхтай, Бүчин ноёдын дөрвөн мянган,

  • 4.    Ихэрэсийн Буту хүргэний есөн мянган,

  • 5.    Хонгирадын Алчи ноён, Хуку ноён, Катай, Букур, Катакукур, Таку-дар, Шинкур нарын ноёдын есөн мянган,

  • 6.    Мангудын Хуйлдар сэцэн, Мүнкэ-Калжи нарын хоёр мянган,

  • 7.    Баарины Нааяа ноён, Укур-калжи, Кутуш-калжи нарын дөрвөн мян-ган,

  • 8.    Хонхотаны Суту ноёны мянган,

  • 9.    Баяудын Онгурын мянган,

  • 10.    Татарын Ехэ хутагтын мянган,

  • 11.    Аруладын Доклокуй чербийн мянган,

  • 12.    Хонгирадын Шику хүргэний мянган,

  • 13.    Бэлгүдэй ноёны мянган,

  • 14.    Сөнидийн Окэдэ черби, Тэмүдэр ноёны хоёр мянган,

  • 15.    Жажрайдын Кошакуль, Жусука нарын гурван мянган /Жадараны/

  • 16.    Зүрчидийн арван мянган /Туган Ваншайн мянган/

  • 17.    Хар хитайн Уэн Ваншайн арван мянган, эдгээр болно. Энд Буту жанжны есөн мянганд хорьчууд багтаж явсан байх.

Алтай хавийн түмэн буюу баруун жигүүрийн найман мянган гэж бай-лаа. Үүнд,

  • 1.    Аруладын хүлэг Боорчийн мянган,

  • 2.    Үшин /Хүшин/-ий Борхудын мянган,

  • 3.    Мангудын Жэдэй ноёны мянган,

  • 4.    Олхонудын Кингиядай ноёны мянган,

  • 5.    Хонхотаны Минлиг эцэг, түүний хөвгүүн Тулун черби, Сүхэтү чер-би гурвын тус бүрийн мянган,

  • 6.    Жалайрын Бала ноён, Аргай Хасар нарын тус бүрийн нэжгээд мян-ган,

  • 7.    Сүлдсүний Тогорил, Шидүн ноён нарын тус бүрийн нэжгээд мян-ган,

  • 8.    Татарын Шихихутуг ноёны мянган,

  • 9.    Дөрвөний Диусүкийн мянган,

  • 10.    Баарины Мункал Турканы мянган,

  • 11.    Мөн аймгийн Баритай хорчийн 10 мянган буюу нэг түмэн,

  • 12.    Ойрадын дөрвөн мянган,

  • 13.    Олхонудын Тайжу хүргэний мянган,

  • 14.    Баруласын Балуган Калжийн мянган,

  • 15.    Нирун хиадын Хадарханы Мукар Кураны мянган,

  • 16.    Урианханы Есүн туа Таркийн мянган,

  • 17.    Сөнидийн Кадан Кабтаулийн мянган,

  • 18.    Онгудын дөрвөн мянган,

  • 19.    Кияны Кукла ноён, Мүгэдү Киян нарын мянган, зэрэг болно гэжээ. / Х. Нямбуу/.

Дээрх бүхнээс үзэхэд одоогийн буриадын өвөг дээдэс Монгол улс гүрний дотор нэг хэсэг нь болж явсаар байсан нь тодорхой байна.

Монголын эзэнт гүрний 1294 оны газрын зураг

Энэ эртний зураг дээрээс харахад, Монголын эзэнт гүрний хоймор ну-таг болж Байгаль хавийн газар орсон байгаа нь тэр үед буриад монголчу-уд Чингисийн их гүрний нэг хэсэг болж явсан гэдэг нь харагдаж байна.

Одоогийн буриад монголчууд бахархаж үзэх нэг зүйл бий. Энэ нь монголын нэрд гарсан олон овог аймгийг бий болгоход тэдний удам угсаа оролцсон түүхэн үнэн юм.

Эхлээд монголын аймаг овгуудыг харъя.

Хорь аймгийн Хоридай мэргэн ноёны

үр садаас үүссэн овог аймгууд

Хорь аймаг

Хорилдай мэргэн

------------------------------------------------

Хөвгүүдээс гарсан

Охиноос (Алунгоо) гарсан

хорийн овгууд Галзууд Хуасай Хүвдүүд Гушид Шарайд Харгана Худай Бодонгууд Халбин Цагаангууд Батнай нирун монголын овгууд Бэлгэнүд Урууд Бүгүнүд Мангууд Хатагин Бэсүд Салжиуд Хэнигис Боржигин Арулад Баарин Хабтурхан Ноёхан Сөнид Адархин Оронар Жаурьт Жүрхин Барулас Будгад х- Хоридай мэргэн ноёны хөвгүүдээс 11 овог, охин болон зээ нараас 20 овог гарсан билээ. Иймд тэрбээр хөвгүүдийнхээ овогтонд буурал өвөө, охины овгуудад шууд махан нагац эцэг болох хүн бүлгээ. Охины үр сад тэдний салаа салбараас монголын элит лидерүүд төрж мэн-дэлсэн, тэд их гүрний үйл хэргийг гардаж явсан байдаг. Хүүгийн үр сад буриад монголын хорь овогтны цөм бүрэлдүүн болсон билээ.

Үндэстэн ястны гарал удмыг хэл шинжлэлийн судалгаагаар тогто-одог байсан бол харин одоо генийн шинжилгээний дүнгээр давхар ба-талж гаргах боломжтой болжээ.

Хүний ДНХ-ийн тестээр тив тивийн хүмүүсийн гапло бүлгийн өгөгдлийг тодорхойлж гаргадаг болсон байгаа.

Хүннүгийн 62 бодгалийн үлдэгдлээс ДНХ ялган авч генетик өгөгдлийг шинжлэхэд эдгээр дээжийн 89 хувь нь Азийн гаплогруппт (А, B4b, C, D4, D5 буюу D5a, F1b) хамаарч байсан бол 11 хувь нь Европын гаплогруппт хамаарч (U2, U5a1a, J1) байсан ба иймээс Хүннү нарын дийлэнхи нь Монголжуу төрхтөн байсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн Эгийн голын хүннү болон орчин үеийн хүн амд хийсэн ДНХ-ийн судалгаагаар эхийн талаас удамшдаг буюу mtДНХ-ийн 9 гаплогруппт болон SNP-ийн 27 гаплогруппээр энэ нутгийн хүннү болон монголын орчин үеийн хүн ам хоорондоо ижил байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. (Christine Keyser-Tracqui, Erik Crubezy, Horolma Pamzsab, Tibor Varga and Bertrand Iudes 2006).

Сая хэлсэн Ү хромосом, митохондрийн ДНХ-генийн судалгаагаар ясан талыг болон мах цусан удмын хэлхээ холбоог үе удмын хооронд гаргадаг.

Гапло хэв шинж гэдэг нь хувь хүний өөрийнх нь эцэг /Ү хромосом/, эхээс /мт ДНХ/ дамжиж ирсэн удамшлын мэдээллийг агуулсан бие хүний тодорхойлолт болно. Гапло хэв шинж нь ДНХ-ийн удмын хэлхэ-энд тодорхой нэгэн удмын салаа мөчрийн код нууцлуурыг илэрхийлдэг бөгөөд түүний дүр шинжээр хүмүүсийн хоорондын удмын холбоо эсвэл ялгааг гаргана. Хувь хүн бүрийн гапло хэв шинж бол үнэндээ таны жин-хэнэ генийн паспорт мөн юм.

Хувь хүний гапло хэв шинжийн шинжилгээг 12, 15 эсвэл 67 янз хэл-бэр болж тэмдэглэгдсэн маркёроор явуулдаг. Хүн өөрийн ясан талын шугамын төрөл садангийн хүмүүсийг олж болохоос гадна өөрсдийн та-лын ерөнхий буурай элэнц болох тэр нэгэн хүмүүн одоогоос хэр холын хугацаанд амьдарч байсныг хүртэл мэдэж болно.

Судалгаа хийх боломж олгох энэ аргуудыг ашиглаж “Монгол хүний генийн удмын сан”-г тогтоох судалгаа явж байгаа юм. Энэ судалгааны багт эрдэмтэн Б. Дашням болон залуу эрдэмтэд оролцож байгаа билээ.

Одоо У-ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хари-ултуудыг Англи цагаан толгойн А-S хүртэлх үсгүүдээр Гаплогрупп бол-гож дугаарласан. Гаплогрупп болгон дотроо хуваагдана. Нийт хүн төрөлхтөн Африк тивээс шууд гараагүй Гаплогрупп А-аас салбарласан.

Харин А нь B ба CT гэж хуваагдаад CT нь цаашаа C, F, D, E хэмээн сал-сан гэж үзэж байгаа. Дэлхийн нийт хүн амын 90-н хувь нь Гаплогрупп F-ээс салбарласан. Харин ихэнх Монголчуудын У-ДНК Гаплогрупп бол С3 юм, тэр нь Гаплогрупп С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 ор-чим жилийн өмнө салсан гэсэн тооцоо хийгджээ. Ер нь дэлхийн хүн амын 90% Гаплогрупп F-ээс гаралтай, үлдсэн 10 хувийн өчүүхэн хэсгийг монголчууд эзэлдэг гэхлээр бид бараг дэлхийн Улаан номд бичигдэхээр цөөн юм. Ү-ДНК тестийн хариу бол нийт 111 маркер түүнд харгалзах хувь хүний тестийн хариу бүхий дугааруудаас бүрдсэн цифрүүд гэж ойлгож болно. Монголчуудын удам мөн эсэхийг Гаплогрупп С3-т баг-таж байгаа эсэхээр нь шалгана. Бидний мэдэх Гаплогрупп С3 бүхий Хэ-рэйд, Хонгират, Ойрад, Ихэрэс (буриад) зэрэг аймгууд цөм 12 маркер дээр өөр хоорондоо төдийгүй дэлхийн аль ч угсаатантай давтагдашгүй хариутай байгаа. Харин маркер ихсэх тусмаа аймаг доторх овгийн ялгааг олж харж чадна.

Олон судалгааны дүгнэлтүүдийг харьцуулж үзэхэд Казахууд, Оро-сын Буриад монголчууд, Халх Монголчууд, Халимагуудад Гаплогрупп С3-н доод хэмжээ нь 53 хувь-57 хувь, дээд хэмжээ нь 66-69 хувьтай байна. Одоогийн байдлаар эртний Найман, Кипчак, Хорь-Түмэд, Хатагин, Дулат, Барлас, Хэрэйд, Онгут, Хонгират, Ихэрэс (Буриад), Ойрад (Дөрвөд) гээд олон аймгийн У-ДНК-г тогтоож чадсан. Харин одоохон-доо шинжилгээнээс хоцроод байгаа нь Өвөр Монгол. Гэвч тэдний талаар ерөнхий тойм байгаа. Өвөр Монголчуудын С3 Гаплогруппын хэмжээ Ар Монголоос 10-15 орчим хувиар бага гарч байгаа. Тийм боловч Өвөр Монгол болон Халх Монголын бүрэлдэхүүнд яг ижил гаралтай эртний Монгол аймгууд хуваагдан орсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл 12 маркер-тай тестерийн хариунаас хараад Өвөрийн хүн үү эсвэл арын хүн уу гэж ялгаж чадахгүй. Харин Ойрад, Буриад, Алшын гаралтай хүнийг бол бага зэрэг ялгах магадлалтай.

Ихэнх Монголчуудын У-ДНХ Гаплобүлэг бол С3 гэсэн дугаартай гэж дээр хэлсэн билээ, Харин тэр нь Гаплобүлэг С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салж ялгарсан гэж тодорхойло-гдож байгаа.

1-р хүснэгт

Угсаатны нийтлэгүүдийг гаплобүлгээр нь гаргасан байдал.

(Б. Хэрлэн. 2012)

Угсаатны бүлэг

Давамгайлагч Гаплобүлэг

Гаплобүлгийг тээгч гол аймгууд

1

Халх

C3 57%

Хэрэйд, Абак, Ашамайлы, Керейт, Уак, Хонгирад, ол-хонуд, Илжигэн, Хатиган, Барлас, Дулат зэрэг Нирун-чууд

2

Өвөр монгол

C3 47%

Хэрэйд, Абак, Ашамайлы, Керейт, Уак, Хонгирад, ол-

хонуд, Илжигэн, Хатиган, Барлас, Дулат зэрэг Нирун-чууд

3

Казак

C3 66%

Алшын, Хэрэйд, Хатиган, Барлас, Дулат

4

Оросын Буриад

C3 60,5 %

Ихэрэс, Хорь

5

Монголын Бу-риад

N 45-65 %

Хорь

6

Халимаг

C3 61 %

Ойрад

7

Хазара монгол

R1b 32-60,9 %; C3 3040%

8

Даур

O 54 %; C3 30,8 %

9

Каракалпак

K (O) 25%; C3 22 %

10

Тува

K 47 %; C3 14,6-20 %

11

Кыргыз

R1a 63%; C3 16 %

12

Узбек

R1a 13-25 %; C3 7-18 %

13

Азери (Азер-байжан)

J 20 %; C3 0%

14

Оросын Ал-тайнхан

R1a 50 %; .......

15

Солонгос

O 78,9 %; C3 12,6 %

16

Баонань

O3 29 %; R1 28 %, C3 02 %

17

Дансиан

R1 28 %; O3 24%; C3 01%

18

Якут

N 94%; C3 3 %

19

Төвд

D 50,6 %

20

Турк

J 33 %; C3 0,01 %

Жич: хүснэгт доторхи тэмдэг .... нь судлагаа болж тэмдэглэгдээгүй гэсэн үг.

Харин Их Монгол Улсын үед нэр нь гардаг Нирун, Хонгирадын төрөл, Хэрэйдийн төрөл аймгийнхан 100 хувь Гаплогрупп С3 болох нь судалгаа-гаар тогтоогдсон байдаг.

Коммунист засаглалтай Орос, Хятад улсууд монголыг угсаатных нь хувьд задлан бутаргахыг хичээж монголчуудыг нийлж нэгдэх, эвлэлдэ-хээс болгоомжилсон бодлоготой явж байсан гэх тал харагддаг. Үнэндээ бид бүх монголчууд үндэс нэгтэй саглагар мод мөн юм, энэ нь овгоо сэргээгээд харахлаар ил тод болж байгаа юм. Үүнийг хүмүүс одоо ойл-гож байх шиг. Овгоороо, гарбал үндсээрээ бид нэг л үндэстний улс гэд-гээ мэдэж байх нь зөв юм. Буриад монголчууд бол монгол ертөнц дотор бүр алдар гавъяа бүхий монголын аймаг байсан гэж үзэх нөхцөлтэй. Энэ нь монголын элит, лидер аймаг болон нэрт хүмүүс, алтан ургийнханд өөрийн сайн удам генийг Алунгоо зэрэг нэрт хатдаараа дамжуулан өгснөөр тайлбарлагдаж болох юм.

Бүх монголчууд нийлж нэгдэлтэй байх ёстой гэсэн үзэл санаа үнэндээ бидний хувьд зөв, монгол үндэснийхээ удмын санг хадгалах, хүмүүсийнхээ оюун билгийг хөгжүүлэх, зиндаа чадлыг нь нээж өргөх гэсэн холын ирээдүй бүхий зөв үндэстэй үзэл санаа, зөв бодлого юм гэж ойлгогдож байна. Монголчуудыг эргэж нэгдүүлэх гэсэн нэгэн үеийн оролдого болох панмонголизмын үзэл санаа тэр үед зөв байж, энэ нь өнөө ч анхаарагдах ёстой бизээ. Энэхүү үзэл бол бүх Монголчуудын үе үеийн хүсэл, Монгол үндэстний хамгийн эрхэм бодлогын нэг учраас одоо ч хүн ардын сэтгэл зүрхэнд амьд угтай хэвээр байгаа. Энэ талаар буриадын нэрт монголч эрдэмтэн Ш.Б. Чимитдоржиевын хэлсэн үг суд-лаачдын талархал дэмжлэгийг их авдаг. Харин зарим нутаг орны хүмүүсийн хувьд цус төрөл ойртох магадлал үүсээд байгаа энэ үед бүүр ч илүү анхаарагдах ёстой гэж ойлгогдож байна.

Цөөн хүн амтай улс орон өөрийн хүн амын нөхөн үржилд анхаарах асуудал чухал болоод байгаа. Энэ нь хүн амын эрүүл ирээдүйтэй холбо-отой. Одоо бол цус төрөл ойртох нөхцөл бүрдэж эхлээд байгаа гэж би-чиж байна.

Цус, төрөл ойртоход учирч болох аюулыг тайлбарлая. Ген болгонд хоёр аллель байдаг. Тэр нь доминант (давамгайлагч) рецессив (давам-гайлагч бус); доминант доминант, эсвэл рецессив рецессив гэж хосолно. Эд эс бүрэлдэхдээ доминант рецессив хослолын доминант аллелын мэ-дээллийг л угсардаг. Харин рецессив аллелын мэдээлэл нь зөвхөн далд хадгалагдаж үлддэг. Хүн хос аллелуудынхаа нэгийг нь эцгээсээ нөгөөг нь эхээсээавна.

Байгаль эхийн хайр хишгээр ихэнх өвчний аллелиуд рецессив шинж чанартай байдаг. Харин яг адилхан аллелуудтай хоёр хүн суухад рецес-сив рецессив аллель бүхий ген үр хүүхдүүдэд нь бий болох магадлал 25 хувиар өснө. Удамшлын өвчин гэж энийг л хэлж байгаа юм. Монголд үеэлүүд хоорондоо сууж эхэлтэл удамшлын хүнд өвчлөлүүд огцом нэмэгдэхгүй гэж бодож байна. Уг нь болж өгвөл долоон үеийн хамаат-нууд дотор суулгахгүй байх хэрэгтэй л дээ.

Харин Англид байгаа Пакистанчуудад бол эмээ өвөө нь үеэл, ээж аав нь үеэл хүүхдүүд болж төрсөн нь зөндөө байна гэж бичиж байгаа ба ту-хайлбал нийт гэрлэлтийн 55 хувь нь үеэлүүдийн хоорондын гэрлэлт болж байгаа аж. Тийм гэр бүлүүдийн дунд маш хүнд, урьд нь тэмдэглэ-гдэж байгаагүй айхтар хүнд өвчин туссан хүүхдүүд олширч байгаа гэж тэмдэглэж байна.

Түүнээс гадна нийгэм болон хүний хөгжлөөр үндэстэн, хүн амынхаа хүч чадал чадавхи, авъяас билгийг нэмж өгөх, дээш татах нь чухал гэж хэлдэг болж байгаа. Хүмүүн өөрийн амьдралын залгамжийг санаагаараа удирдаж хойч хойчийнхны амьдралын тойрог, үе удмын залгал бүрд хүмүүний хүч чадлыг ахиулсаар үндэстнээ бүхэлд нь цугаар нь хүчирхэг чадварлаг болгон хөгжүүлэх үйл явц байна гэдгийг ойлгуулах нь чухал болж байгаа. Хүмүүний сайн сайхан шинж чанар бүгдийг үндэстний ге-нийн санд хуримтлуулан цуглуулж тодорхой удам шугамд нэгтгэн нийлүүлж, тэгснээр хүмүүнийг удмаар нь хөгжүүлж улмаар ястан үндэстнээ бүхэлд нь өв тэгш дэвжээх нөхцөлтэй гэсэн үзэл санаа ява- гдаж байгаа. Хойч үр садын ирээдүйг тэтгэхэд хувь хүний үүрэг оролцоо голлох нь тодорхой юм.

Байгаль өөрөө олон зуун жилийн турш амьтан, хүний удмын сан до-тор генийн ижил эвсэлт шинж чанарыг хязгаарлах механизмыг барьж, харин генийн ангид эвсэлт шинж чанар нөхцөлдүүлэх олон үндэст бүтцийг бодож олсон гэхээр байдаг юм. Хүн дээр бол уг чанарын үр дүнд биемахбод өсгөлүүн хөгжилтэй, эд эрхтний эрчимтэй үйл ажилла-гаа, орчны хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чанар, тэсч үлдэх чад-вараар давуу талыг олно гэсэн үг юм.

Тухайлбал, биологийн дотоод чанар сайтай генийн нийлбэр бүхий уг үндэстэй хүн амтай болно гэсэн үг. Ингэж төрүүлсэн үр хүүхэд өөрийн эх эцэг, түрүүч үеийнхнээс илүү шинж үзүүлэлт бүхий шугамыг эхлүүлж болно гэсэн үг.

Хүний бие, оюуны хөгжлийг дэмжихэд үл удамшдаг ашигтай хуви-рал өөрчлөлтүүдийг ашиглах боломж бий. Нийгэмд хүний эерэг моди-фикацийг түүний хөгжилтэй холбож хувь хүний ашиг тусын тулд утга учиртай болгон ашиглах боломжтой. Бүх монголчууд удмын сангийн нийлбэрээрээ ийм чанарыг бий болгох боломжтой гэдгийг хэлье.

Цөөхөн Буриад монголчууд бусад монголчуудын нэгэн адил амьдра-лын хүнд хэлмэгдлийг амссан бөгөөд энэ нь түүний популяцийн чадал түвшинг гарцаагүй их доошлуулсан. Энэ талаар судалгаа хийж болох л юм. Орос-Туркийн дайн, Шипкийн даваа, Орос-Японы дайн дажны хөл, Орос-Германы дайн, Сибирийн ГУЛАГ, Бутырын гяндангийн там, Сталины махны машинд буриад монголчуудаас аль л сайн талаасаа орсон шүү дээ.

Монголчууд дэлхийгээр тархжээ. Одоо Буриадууд ч гэсэн газар га-зарт цөөн тоотойгоор тасархай салангид байдалтай байна. Гэвч Монгол эх нутгаасаа хилээр зааглагдсан ч гэсэн, манай угийн бичигт огт байдаггүй “Буриад” гэдэг нэр зүүж яваа ч гэсэн буриад монголчууд угаа усанд хаяж болохгүй гэдгийг мэдэж явна. Харин хүн олондоо, ялангуяа залуучуудад бүүр илүү мэдүүлж ойлгуулж байх хэрэгтэй болов уу.

Монгол угшлаараа хүйн холбоотой, монгол хэлтэй ард түмэн бидэнд чухам энэ зуунд л өөр хоорондоо ойр холбоо харилцаа тогтоож болох тааламжтай нөхцөл бүрэлдэж байгаа. Ийм холбоо тогтоохдоо шат дара-алсан, байнгын ахицтай үйл ажиллагаагаар соёл, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн харилцааг өргөтгөх, хамтарсан байгууллага бий болгох, худалдааг өргөжүүлэх, дундын зохицуулах зөвлөлийг байгуулж ажил-луулах зэрэг идэвхи чухал болов уу. Юм бүхэнд итгэл байх хэрэгтэй. Итгэл бол ирээдүйд хүч өгч хамгийн сүүлд үхдэг гэдэг.

ДҮГНЭЛТ

  • 1.    Эртний буриад монголчууд Монгол угсаатны үе үеийн нэгдэл, нийгмийн бүтцэд байнгын нэг хэсэг нь болж явсан, монгол үндэстний нэрт хүмүүс болох алтан ургийнхныг бий болгож төрүүлэхэд оролцсон гэдэг нь илт байна. “Монголын нууц товчоо” номд бичигдсэнээр бол

  • 2.    Буриад монголчууд удам генийн бүтэц тогтцоороо бусад мон-голчуудтайгаа эдүгээ ч гэсэн ижил хэвээрээ байгааг орчин үеийн гене-тикийн судалгааны дүн харуулж байна.

  • 3.    Даяаршлын энэ эринд Буриад монголчууд өөрийн эх хэл, түүх соёлоо мартаж болохгүй, монгол ертөнцөөсөө тасарч болохгүй гэдгийг анхаарах нь зөв. Энэ нь нэгдмэл Монголын үзэл санааны нэг хэсэг юм.

  • 4.    Соёл иргэншлийн жинхэнэ үзүүлэлт бол баялгийн түвшин бус, хотуудын хэмжээ бус, арвин ургац бус харин улс орны хүн, түүний хүчтэй бие оюун, хүч чадал, чадварын хэмжээ юм. Дэлхийн энгээр тар-сан нийт Монголчуудын эрүүл бөгөөд хүчтэй ирээдүйгээ цогцлоох нь газар газрын монголчууд бид өөр хоорондоо харилцаа холбоотой байх явдал гэж ойлгож болно.

Хорийн Хорилардай мэргэний охин Алунгоо хатны үр сад Хамаг Монгол, Их Монгол Улсын хүн амын элит дээд давхрагын хэсэг, хаан язгу-уртны удам, алтан ургийн угшил болж явсан гэдэг нь мэдэгдэж байна. Үүнийг буриад монголчууд бүгд мэдэж байх учиртай.

Ашигласан ном зүй

  • 1.    Монголын нууц товчоо. 2 дахь удаагийн хэвлэл. УБ., 1957.

  • 2.    Зене Груссе. Чингис хаан-покоритель вселенной. М., 2000.

  • 3.    Галсан Той. Буриад язгуур домгийн товчоон. УБ., 1998.

  • 4.    Бямбасүрэн. Д. Буриад түмний гарал, түүх, угсаатны онцлог. УБ., 2002.

  • 5.    Лу. Алтан товч. УБ., 1990.

  • 6.    Амар А. Монголын товч түүх. УБ., 1989.

  • 7.    Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961.

  • 9.    Чимитдоржиев. Ш. Буриадын түүх бичгүүд ба угийн бичгийн тухай. 2000.

  • 10.    Сборник летописей. История монголов. Сочинение Рашид-ад-дина. История «Чингис-хан». Т.1.

  • 11.    Дамдинжав Д. Монголын буриад зон. 2002.

  • 12.    Буриад монголчуудын гарал үүсэл, түүхийн зарим асуудал. Э/шний бага хурлын материалын эмхэтгэл. 2000.

  • 13.    Рашид-ад-дин. Судрын чуулган. 1 боть. 1 дэвтэр. УБ., 1994.

  • 14.    19. Жак Уэдэрфорд. Чингис хаан ба орчин үеийн ертөнцийг буй болгосон нь. 2002.

  • 15.    А. Самбуу. Тэмүжин-Чинги сийг тэнгэрлэгээр тохиолгон төрүүлсэн монгол удам ген. УБ., 2011 он.

  • 16.    Б. Хэрлэн. Интернэтийн материал. 2012.

Аюрын Самбуу – доктор, профессор, Соёл-Эрдэм дээд сургууль, Монголия.

Samboo Auriin – ScD, prof Soel-Erdem college, Mongolia.

Список литературы Бурят-монголы: нагаса "золотого рода"

  • Монголын нууц товчоо. 2 дахь удаагийн хэвлэл. - Улаанбаатар, 1957.
  • Зене Груссе. Чингис хаан - покоритель вселенной. - М., 2000.
  • Галсан Той. Буриад язгуур домгийн товчоон. - Улаанбаатар, 1998.
  • Бямбасурэн Д. Буриад тумний гарал, туух, угсаатны онцлог. - Улаанбаатар, 2002.
  • Лу. Алтан товч. - Улаанбаатар, 1990.
Статья научная