Монгол Улс дахь 1992 оноос хойших шашны эрх зүйн зохицуулалт

Бесплатный доступ

Монгол Улсад төр, сүм хийдийн харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд болон эдгээрт нийцүүлэн гаргасан бусад салбар хууль тогтоомж, журмын хүрээнд зохицуулж байна. 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль бат- лагдсанаас хойш манай орны шашны нөхцөл байдалд олон талт өөрчлөлтүүд бий бол- сон билээ. Гэвч өнөөгийн нийгмийн хөгжил нь шашин, сүм хийдийн асуудлыг зохи- цуулсан хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, шашин хоорондын ха- рилцааг зохицуулах бүтцийг төрийн тогтолцоонд оновчтой бий болгох зэрэг эрх зүйн цогц шинэчлэлийг шаардаж байна. Тус өгүүлэлд 1992 оноос хойш бүрэлдсэн шашны эрх зүйн орчны өөрчлөлт, өнөөгийн салбар хуулиудын зохицуулалт болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зарим асуудлыг хөндөн шинжилсэн болно.

хууль тогтоомж \ эрх зүй \ шашны эрх зүйн зохицуулалт \ төр ба сүм хийд \ шашин шүтэх эрх чөлөө

Короткий адрес: https://sciup.org/148334263

IDS: 148334263   |   УДК: 342.415   |   DOI: 10.18101/2949-1657-2026-2-46-51

Legal Regulation of Religious Affairs in Mongolia Since 1992

In Mongolia, relations between the state and religious institutions are regulated by the Constitution of Mongolia, the Law on the Relationship between the State and Religious Institutions, state policy documents, as well as other sector-specific legislation and regulations adopted in accordance with these instruments. Since the enactment of the Law on the Relationship between the State and Religious Institutions in 1993, Mongolia’s religious situation has undergone a range of multifaceted changes. However, contemporary social development requires comprehensive legal reform, including the modernization and improvement of legislation governing religious affairs, as well as the establishment of an effective institutional framework within the state system to regulate interreligious relations. The article analyzes changes in the legal environment surrounding religion that have emerged since 1992, examines current sectoral legal regulations, and discusses selected issues related to the improvement of the legal framework.

Текст научной статьи Монгол Улс дахь 1992 оноос хойших шашны эрх зүйн зохицуулалт

Хураангуй. Монгол Улсад төр, сүм хийдийн харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд болон эдгээрт нийцүүлэн гаргасан бусад салбар хууль тогтоомж, журмын хүрээнд зохицуулж байна. 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль бат-лагдсанаас хойш манай орны шашны нөхцөл байдалд олон талт өөрчлөлтүүд бий бол-сон билээ. Гэвч өнөөгийн нийгмийн хөгжил нь шашин, сүм хийдийн асуудлыг зохи-цуулсан хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, шашин хоорондын ха-рилцааг зохицуулах бүтцийг төрийн тогтолцоонд оновчтой бий болгох зэрэг эрх зүйн цогц шинэчлэлийг шаардаж байна. Тус өгүүлэлд 1992 оноос хойш бүрэлдсэн шашны эрх зүйн орчны өөрчлөлт, өнөөгийн салбар хуулиудын зохицуулалт болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зарим асуудлыг хөндөн шинжилсэн болно.

Түлхүүр үг: хууль тогтоомж, эрх зүй, шашны эрх зүйн зохицуулалт, төр ба сүм хийд, шашин шүтэх эрх чөлөө.

Ишлэл

Долгорсүрэн Мэндбаяр. Монгол Улс дахь 1992 оноос хойших шашны эрх зүйн зохи-цуулалт // Восточный вектор: история, общество, государство. 2026. Вып. 3. С. 46–51.

  • 1.    Оршил (Introduction)

Монгол Улсад төр, сүм хийдийн харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон төрөөс баримтлах бодлогын бусад баримт бичгүүд, эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан бусад хуулийн заалтууд, холбогдох журмуудын хүрээнд зохицуулж байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх үзэл санааг тунхагласан бай-даг. Үүний үндсэн агуулга нь төр нь шашнаа хүндэтгэнэ гэдэгт төрөөс шашныг ялгаварлан үзэхгүй, тэгш хандах, шашин шүтэх, эс шүтэхийг албадахгүй байх, шашны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг ойлгоно [1, х. 30]. Харин шашин нь төрөө дээдэлнэ гэдэг нь шашны байгууллага хууль, тогтоомжийг бусад байгууллагын нэгэн адил сахиж мөрдөхийн илэрхийлэл юм. Энэ зарчим нь

  • 1 The article has developed with support of a joint project with the Mongolian Ministry of Economic and Development and the Russian Science Foundation (MoED/126-05) “Traditional Buddhism in Russia and Mongolia, Post-secularity and Modern Socio-Political Processes” (2024–2026).

  • 2.    Салбар хууль тогтоомж дахь шашны харилцааны зохицуулалт

    1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батлагдсанаас хойш ма-най орны шашны нөхцөл байдалд олон өөрчлөлтүүд бий болжээ. Өнөөдөр манай улсад сүм хийд, лам санваартан нар бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд чөлөөтэй үйлчлэх боломж хуульчлагдсан байна. Энэ нь төрийн бодлого буддын шашны сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн өглөг буяны шинжтэй төдийгөөс хальж, нийгмийн эмзэг хэсгийг дэмжсэн, иргэдийн материаллаг болон оюун санааны хэрэгцээг хангасан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахад эергээр нөлөөлөх үндэс болсон юм [3, х. 77].

төрийг шашнаас, сүм хийдийг төрөөс ангид, бие даасан байдалтай байлгахад чиглэсэн гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” хэмээн заасны дагуу шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, сүм хий-дийн харилцааны тухай хуулиар (1993) дэлгэрүүлэн хуульчилж өгсөн байдаг. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг тогтоож, төр, сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулах үндсэн зорилготой. Тус хуулиар төрөөс ша-шин, сүм хийдийн талаар баримтлах бодлогын үндсийг Монгол Улсын Их Хурал тодорхойлно. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм, хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулахаар заасан байдаг. Төрөөс сүм хийдтэй харилцах харил-цааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус эрхлэн гүйцэтгэдэг [2, х. 174].

Үүний зэрэгцээ шашин шүтлэг, эрх зүйн харилцааг салбар хуулиудаар дараах байдлаар нарийвчлан зохицуулж байна.

  • •    Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль: Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдэ-элэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хамааруулан хуульчилж, хамгаалалтыг чангатгасан.

  • •    Боловсролын ерөнхий хууль: Бүх боловсролын байгууллагыг шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг улсын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглодог. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд дүүрэг бо-лон орон нутгийн ИТХ уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй. Боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа-ны зөвшөөрөл авахдаа шашны сургалт, зан үйл, түүнтэй холбоотой үйл ажилла-гааг зохион байгуулахгүй талаарх баталгааг заавал гаргадаг.

  • •    Хөдөлмөрийн тухай хууль: Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т ажил эрх-лэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг шашин шүтлэг, үзэл бодлоор нь шууд бо-лон шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олго-хыг хатуу хориглосон. Мөн шашны байгууллагад ажиллах гадаадын иргэдийн квотыг зохицуулахдаа шашны байгууллагыг гадаадын нэг иргэн тутамд доод тал нь таван монгол иргэн ажиллуулах (5:1 харьцаа) шаардлагыг тавьдаг.

  • •    Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль: Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн аргаар явуулахыг хориглодог. Шашны үйл ажиллагаа явуулах гадаадын иргэд заавал шашны виз (S ангилал) авах ёстой бөгөөд зөвхөн албан ёсны бүртгэлтэй шашны байгууллага гадаад иргэнийг урих эрхтэй. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа (жишээ нь, жуулчны визээр шашин сурталчлах) явуулсан бол албадан гаргах үндэслэл болдог. Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ энэхүү хуулиар ба-талгаажуулдаг [4].

  • •    Цар тахлын үеийн онцгой зохицуулалт: “Коронавируст халдварт /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг биечлэн хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох зохицуулалт тус-гагдсан байсан. Гэхдээ тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т онцгой нөхцөлд ч хүний итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хөндөхгүй байх, хэнийг ч шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүй байх хязгаарлалтыг чанд баримталсан юм.

  • •    Цэргийн албаны тухай хууль: Тус хуулийн 29.2 болон 30.1-т зааснаар Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн (гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох эсвэл мөнгөн төлбөр хэлбэрээр) хаах эрхийг хуульчилж өгсөн.

Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуц-лагыг Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар зохицуулдаг.

  • •    Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт зааснаар шашны үйл ажиллагаа, зан үйлд хүч хэрэглэж саад учруулсан бол торгуулийн болон зорчих эрхийг хязгаар-лах ял оноодог. Нөгөө талаас шашны төлөөлөгч (лам, номлогч, бөө гэх мэт) өөрийн үзэл номлолыг бусдад хүчээр тулгасан, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл харгис үзэл сурталчилсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

  • •    Зөрчлийн тухай хуулиар хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, хуулиас гадуур сүм хийдийн дотоод хэрэгт оролцсон, эсхүл шашны байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулж, санхүүжүүлсэн бол иргэнийг 100,000–150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000–3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг.

  • 3.    "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийн төслийн эргэн тойронд (Analysis of the 2018 Draft Law)

Мөн “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах замаар үндэсний эв нэгдлийг сарниулах илрэл-тэй хатуу тэмцэх бөгөөд гадны шашин, соёлын нөлөөг зохистой хязгаарлахаар заасан байдаг. Эрдэмтэн судлаачид төр нь шашин шүтэх эрхийг хамгаалж, ша-шин нь төрийн тусгаар тогтнол, нийгмийн амар тайван байдлыг дээдэлж байж төр, шашны харилцаа эрүүл явагдана гэж үздэг. Иймд шашин судлалын шинжлэх ухааныг дэмжиж, мэргэжлийн шинжээчдийг төрийн бодлогод татан оролцуулах шаардлага өссөөр байна [5, х. 69].

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 онд практик хэрэгцээг үндэслэн “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруул-гын төслийг (5 бүлэг, 45 зүйлтэй) боловсруулсан байдаг. Уг төсөлд иргэд сайн дураар нэгдэн шашны бүлэг, байгууллага байгуулах журам, хандивын бүртгэл, гадаадын санхүүжилтэд тавих хяналт болон шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн чиг үүргийг нарийвчлан тусгасан юм [6, х. 217].

Гэвч уг хуулийн төсөл нь үзэл баримтлал болон хууль зүйн техникийн хувьд хэд хэдэн ноцтой зөрчилтэй байсан тул нийгэмд болон судлаачдын дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Үндсэн дутагдлуудыг дурдвал:

  • 1.    Хуулийн нэр нь “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” боловч иргэний шашин эс шүтэх (атеист, агностик) эрхийн талаарх нарийвчилсан зохи-цуулалт төсөлд огт тусгагдаагүй, орхигдсон байв.

  • 2.    Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Төр, сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан байтал хүний жам ёсны эрх болох “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө”-г тусгайлан хуулиар дахин зохицуу-лах гэж оролдсон нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай зөрчилдсөн.

  • 4.    Дүгнэлт (Conclusion)

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) Ажлын албаны шинжээчдийн хуулийн төслийн талаарх №11/01 тоот дүгнэлтэд: Уг хуулийн төсөл нь судалгаа муутай, заалтууд нь хоорондоо зөрчилтэй, соёл иргэншлийн аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчирч, дотоод, гадаадад таагүй байдал үүсгэж болзошгүй тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байдаг [7]. Иймд шинэ хууль тусдаа гаргахаас илүүтэй одоо мөрдөгдөж буй Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг ши-нэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь төр, шашны харилцааг ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлалд тулгуурлан шинэчлэн тодорхойлж, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүний суурь эрхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болгон хүлээн зөвшөөрсөн нь эрх зүйн шинэ тогтолцооны чухал ололт болсон юм. Үндсэн хуулийн үзэл санаанд төрөөс аливаа шашныг албажуулахгүй байх, иргэний ухамсар, итгэл үнэмшлийн сонголтыг хүндэтгэх, шашны асуудалд төвийг сахисан байр суурь баримтлах зарчим тусгагдсан нь шашны эрх чөлөөг позитив эрхийн хүрээнд хамгаалж буй илэрхийлэл гэж үзэж болно.

Гэвч төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн 1993 оны “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль батлагдсан үеийн нийгэм, шашны орчин өнөөгийн нөхцөл байдлаас эрс ялгаатай байна. Ардчиллын эхэн үеийн Монгол Улсад шашны байгууллагын тоо, бүтэц, үйл ажиллагааны хүрээ харьцан-гуй хязгаарлагдмал байсан бол өнөөдөр шашны байгууллагуудын үйл ажиллагаа эрчимтэй өргөжин тэлж, уламжлалт шашнуудын зэрэгцээ олон улсын шинжтэй шинэ урсгал, хөдөлгөөн, номлолууд олноор нэвтрэн нутагшиж байна. Үүний зэ-рэгцээ шашны үйл ажиллагаа зөвхөн сүм, хийд, мөргөлийн орон зайгаар хязгаарлагдахгүй болж, боловсрол, хүмүүнлэгийн үйлчилгээ, нийгмийн халамж, хэвлэл мэдээлэл, цахим орчин, соёлын үйлдвэрлэл зэрэг олон салбарт нөлөөлөх болсон нь Монгол дахь шашин шүтлэгийн орчин үеийн төлөв байдлын онцлог шинжийг илэрхийлж байна. Ийм өөрчлөлт нь одоо мөрдөгдөж буй эрх зүйн зо-хицуулалтын ойлголт, нэр томьёо, хэрэгжилтийн механизм бодит нөхцөлтэй 49

нийцэхгүй болох эрсдэлийг бий болгож байна. Иймд шашны эрх чөлөө, төр-шашны харилцааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, тухайлбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг баримт бичгийн үзэл санаатай нийцүүлэн шинэ түвшинд авч үзэх шаардла-га урган гарч байна. Ялангуяа хүний жам ёсны эрх, шашин шүтэх болон эс шүтэх эрхийн агуулга, хязгаарлалтын үндэслэл, төрийн оролцооны хүрээг органик хуу-лийн түвшинд илүү тодорхой, системтэйгээр хуульчлах нь зүйтэй юм. Цаашид одоо мөрдөгдөж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл шинэчлэн найруу-лах замаар хэд хэдэн асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд: шашин, шашны байгууллага, шашны үйл ажиллагаа, номлогч зэрэг үндсэн нэр томьёог эрх зүйн хувьд нэг мөр тодорхойлох; шашны байгууллагын бүртгэл, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох үйл явцыг ил тод, ялгаварлалгүй, хүний эрхэд нийцсэн механизмаар зохицуулах; шашны боловсрол, шашны сур-талчилгаа, насанд хүрээгүй этгээдтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн хил хязгаарыг тодорхой болгох; дотоод, гадаад эх үүсвэр бүхий санхүүжилтийн мэ-дээллийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудал багтана.

Түүнчлэн шашин хоорондын ойлголцол, төр-шашны харилцааны тэнцвэртэй зохицуулалтыг хангах үүднээс төрийн тогтолцоонд зөвлөлдөх, зуучлах, бодло-гын зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий шашин хоорондын зөвлөл, эсхүл ижил төстэй институцийн механизмыг бий болгох боломжийг судлах нь ач хол-богдолтой. Ийм бүтэц нь шашны олон ургалч орчинд үүсч болзошгүй маргаан, үл ойлголцлыг бууруулах, төрийн бодлогын ил тод байдал, оролцоот засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

Эцэст нь, Монгол Улс дахь шашны эрх зүйн зохицуулалтын цаашдын хөгжил нь зөвхөн хяналт, зөвшөөрлийн асуудлаар хязгаарлагдах бус, хүний эрх, шашны олон ургалч байдал, нийгмийн аюулгүй байдал, ардчилсан засаглалын зарчмуу-дын тэнцвэрийг хадгалсан, орчин үеийн нийгмийн өөрчлөлтөд нийцсэн эрх зүйн цогц бодлогын хүрээнд хөгжих шаардлагатай байна.

Тайлбар (Footnote)

¹ Органик хууль гэж Үндсэн хуулийг задлан тайлбарласан, тодотгосон, зохи-цуулалтыг нарийвчилсан хэм хэмжээний хуулийг хууль зүйн ухаанд нэрлэдэг бөгөөд албан ёсны тайлбар ч гэж үзэх нь бий [8].

Ном зүй

  • 1.    Гангабаатар Д. Үндсэн хууль дахь шашин шүтэх эрх чөлөө болон төр, сүм хий-дийн харилцааны асуудал // Хууль дээдлэх ёс. Улаанбаатар, 2014. Х. 30.

  • 2.    Цэдэндамба С., Гантуяа М., Алтайбаатар Ж., Мөнхцацралт Б. Монгол Улс дахь шинэ шашнууд: нийгмийн төрх, асуудал, шийдэл. Улаанбаатар, 2020. Х. 174.

  • 3.    Оюут-эрдэнэ Н., Дэмбэрэл С., Алтайбаатар Ж. Монголын буддын шашны нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа. Улаанбаатар, 2018. Х. 77.

  • 4.    Embassy U. S. in Mongolia. 2023 International Religious Freedom Report: Mongolia. 2024. URL: https://mn.usembassy.gov/mn/official-reports-mn/2023-international-religious-freedom-report-mn/ (accessed: 15.02.2026).

  • 5.    Батаа М., Гантуяа М., Амантай Х. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудалд шинжлэх ухаанчаар хандах тухай // Философи, эрх зүйн судлал. ШУА-ийн ФХ эрдэм шинжилгээний сэтгүүл. XXXIX. Улаанбаатар, 2024. Х. 69.

  • 6.    Иргэний үндсэн эрх хөгжил ТББ. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эрх зүйн ба-римт бичгийн эмхэтгэл. Улаанбаатар, 2024. Х. 217.

  • 7.    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай шинжээчийн №11/01 тоот дүгнэлт. Улаанбаатар, 2018.

  • 8.    Чимид Б. Төр, үндсэн хууль, эрх зүйн онолын зарим асуудал. Улаанбаатар, 2006.