Особенности государственной политики Чингис-Хана

Бесплатный доступ

В статье рассматривается организаторская способность великого монгольского императора Чингис-хана, каким образом он подбирал и готовил в свою державу и в вооружённые силы преданных и храбрых нукеров-друженников, которые могли искусно и умело управлять своими подчинёнными. Чингис-хан считал, что приемников необходимо готовить к искусству управления страной и военному делу с ранних лет, чтобы они обладали такими качествами, как честность, преданность, гуманность, образованность и опытность. Чингисхан особо относился к детям-сиротам, растил, кормил, одевал и воспитывал вместе со своими родными детьми, чтобы из них выросли настоящие военные руководители. По-мнению Чингисхана специально подобранные люди из приближённых и нукеров помогут ему спокойно управлять огромным государством.

Еще

Чингисхан, государственная политика, нукеры-дружинники, искусство управления страной, военные руководители

Короткий адрес: https://sciup.org/148315711

IDR: 148315711   |   DOI: 10.18097/2306-753X-2014-1-28-33

Текст научной статьи Особенности государственной политики Чингис-Хана

Түүхийн нэгэн цагт дэлхийд хүчирхэг төрийг байгуулсан Чингис хааны увидас юунд байсныг өнөөдөр ертөнц даяар эрэн сурвалжилж, эрдэмтэн суд-лаачид махран хайсаар байна. Чингис хааны тэрхүү увидас нь түүний төрийн тухай цогц үзэл баримтлалд байсан бөгөөд энэ үзэл бодлогоо амьдралд хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө ямарч нөхцөлд бүх хүчээ зориулан төрд зүтгэх боловсон хүчний арми хэрэгтэйг ухаарсан бөгөөд ийм хүчийг бүрдүүлж чадсан нь түүхэнд Чингис хааны “нөхөд” хэмээн нэрлэгдсэн болой. Тиймээс “нөхөд” буюу өнөөгийн хэлээр төрийн түшээ нарыг бэлтгэх бодлого нь “Чин-гис хааны төрийг үзэх үзлийн салшгүй хэсэг мөн болой” [4].

Аль ч нийгэмд, ямар ч төрийн хувь заяа түүний боловсон хүчний гарт байдаг нь нийтэд ойлгомжтой. Харин ямар шалгуураар тодруулсан, ямар бо-ловсон хүчний гар дахь төр бат бэх, хүчин чадал төгс байдаг нь сонирхууштай юм. Чингис хааны байгуулсан Их Монгол улс ямаршуу “нөхөд”-түшээ нарын гарт байж, аугаа алдар олсныг харуулахыг хичээе. Энэ нь:

Нэгд: Чингис хаан ямар шалгуураар “нехдее” сонгодог вэ?

Хоёрт: “Нехдее” хэрхэн сурган боловсруулж, терд ЗYTГYYЛДЭГ вэ?

Гуравт: “Нехдийн” халааг хэрхэн бэлддэг вэ? гэсэн залгаа гурван асуул-танд хариу хайх үйл явц болно.

Нэг. “НӨХРӨӨ” СОНГОХ ШАЛГУУР

Монголын түүхийн XIII зууны сурвалж бичгүүдийг тунгаан үзвэл төрийн түшээ нарын тухай Чингис хааны үндсэн номлол тодорч байна. Тэр номлол нь “олноос олон, цөөнөөс цөөн хор” [9, 1, x. 121] гэсэн алдарт сургаалд нь шин-гэжээ. Олон түшээ тэжээх нь эдийн засгийн талаар гарзтай, ажил хэргийн хувьд олзгүй аж. Цөөн боловч чанартай /чадвартай/ “нөхөд” л Чингис хаанд хэрэгтэй байжээ. Тэрбээр энэ номлолдоо үнэнч байж, Ази тивийг бүрхсэн том улс орныг жолоодохдоо ч эдүгээн адил удирдлагын нүсэр аппарат байгуулж байгаагүйг түүх гэрчилнэ.

Харин цөөн боловч чадвартай нөхдийн аппаратыг ямар шалгуураар бүрдүүлж байсан нь сонин. Чингис хааны ийм шалгуурын тэргүүнд ШУДАР-ГА зан байлаа. Үүний баталгаа нь Зэвтэй нөхөрлөсөн түүх юм. Өөрийг нь хар-ван шархдуулсан этгээд “би чамайг харвасан” хэмээн мэдэгдэх зүрх буюу хэ-зээ ч, ямар ч нөхцөлд худал хэлж чадахгүй, гагцхүү үнэнийг хэлж, үнэнийг шүтэх чин зориг, “зөв явдлыг зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг буцаан зогсо-ох” [7, x. 92] чадвар бол дундад зууны ойлголтоор шударга зан, монгол хүмүүний эрхэм дээд чанар байжээ. Ийм хүн л Чингис хаанд хэрэгтэй бөгөөд иймийн тул тэрбээр Зэв, Боорчи, Мухулайтай нөхөрлөснөө бахархан дурьдсан байдаг билээ. Чингис хааны түшээ нарын хоёрдугаар шалгуур нь ТӨРД ҮНЭНЧ зүтгэх зүтгэл юм. Чингис хааны төрийн үзлээр бол хаандаа үнэнч байх нь төрдөө үнэнч байх чанар учраас “Нөхрийн шалгуур нь эзэндээ үнэнч байх явдлаар илэрч [2, x. 439] хаан эзнээс урвах нь төрөөс урвасан гэмт явдал тул “Босгоноос урван зайлбал борвий нь огтолж” [10] хамгийн хүнд шийтгэл хүлээлгэнэ. Чухам тиймээс Чингис хаан Жамухыг барьж ирж “Хаан эзэндээ халдсан харцуудыг” үг дуугүй цаазалж, хаан эзнээ аварсан Ширээт өвгөнтэй нөхөрлөж, аминдаа орсон Зэлмийг дээдлэн хүндэтгэж байна. Ийнхүү төрдөө амь бие үл хайрлан зүтгэх зүтгэл, төрийн төлөө “Өөрийгөө золиход бэлэн” [10, x. 75] чанарыг ҮНЭНЧ гэх бөгөөд төрийн түшээ хүнд заавал байх гол чанаруу-дын нэгэн хэмээн Чингис хаан үзэж байлаа.

Үнэнч чанарын нэгэн баталгаа нь хэн бүхий ам хэл, ажил хэргийн нэгдэл юм. Андгай няцахыг монголчууд үнэн голоос жигшдэг “хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав” байхыг туйлаас хичээдэг хатуу журамтай юм. Тиймээс ч албат хүн хаандаа, “Эе зарлигийг чинь эс дагавал энэ биеийг минь эзгүй газар хөөж орхи” [3, x. 71] хэмээн тангараг өргөдөг, хаан нь ч ам тангарагтай нь ха- туу тооцож, “захирагдагсдынхаа үнэнч шударга занг өндөр үнэлдэг байлаа” [8, x. 42]. Алд бие минь алдарвал алдартугай, аху төр минь бүү алдартугай гэсэн Чингис хааны үзэл санаа 800 жилийн турш баларч арилсангүй, цагийг элээн тодорч байгаа нь учиртай.

Гуравдугаар шалгуур нь ЭРДЭМ юм. Тэрбээр Чан Чун бомбод бичсэн за-хидалдаа “Би эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмуй” [12, x. 50] хэ-мээн бичиж байсан бөгөөд өөрийн билиг сургаалдаа “Улсын сүр ихээр мандаж, дэлхий дахиныг цочоож чадсаны учир бол эрдэм чадалтай хүнийг сонгож хэ-рэглэсэнд байгаа юм” [8, x. 43] гэж тэмдэглэн үлдээсэн бөлгөө. Чингис хаан Чан Чун бомбыг урьсан нь насаа уртасгах гэсэн гэнэн хэрэг бус түүний эр-дмийг төр улсдаа ашиглах гэсэн санаа байлаа [12, x. 23].

Чингис хааны түшээгийн дөрөвдүгээр шалгуур нь хүн ардад ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛТЭЙ байхыг шаардана. Чухам энэ шалгуураар тэр дөрвөн хөвгүүн дотроосоо Өгэдэйд хаан ширээ залгамжлуулах гэрээслэл үлдээсэн бөгөөд “Их засаг” хуульдаа “Үл харгис, үнэнч шударга, эрдэм гүн хүмүүнийг сайшаан хүндлэх хэрэгтэй” [5] хэмээн дээр өгүүлсэн дөрвөн зарчмыг хуульчлан батал-гаажуулсан байна.

Тавдугаар шалгуур нь ТУРШЛАГА юм. “Их засаг” хуульд “Аравтыг за-хирч чадсан хүнд мянгат, түмтийг захируулж болно” [10, x. 48] хэмээн заасан нь доод нэгжээс эхлэн амьдрал үзэж, доороос дээш дэвшин бүх шатанд тур-шлагажсан байх шаардлагыг тавьж байжээ. “Монголын нууц товчоо”-нд өгүүлэн буй “Эртний үгийг иш болгон, өвгөдийн үгийг үндэс болгох” [11, x. 78], “Эх захаа алдахгүй байх” [13, x. 351] тухай сургаалууд нь эцэг өвгөдийн хураасан зузаан туршлагыг шүтэн биширч байхыг ятган ухуулсаар байна. Ийнхүү 5 гол шалгуураар Чингис хаан төрийн түшээ нараа сонгодог байсан нь сурвалж бичгүүд нягтлахад тодорч байна. Ийм шалгуур нь үнэн бодитой, үр бүтээлтэй байсны ачаар “Чингис хаан зөвхөн өөрөө их жанжин байгаад зогссонгүй, цэргийн гайхамшигт олон жанжныг хүмүүжүүлж” [8, x. 42] чадсан ажээ.

Хоёр. “НӨХРӨӨ СУРГАН БОЛОВСРУУЛЖ, ТӨРД ЗҮТГҮҮЛЭХ АРГА

Эрт эдүгээгийн аль ч цагт төрийн түшээг сурган боловсруулах үндсэн хо-ёр арга байдаг аж. Үе тэнгийхнээ үлгэрлэн дагуулж сургана, хойч үеэ сургуу-лиар бэлтгэнэ. Энэ жамыг Чингис хаан ч тойрч гарсангүй. Тулгар төрийг бай-гуулмагц нөхдөө сургах арга нь түүнд өөрийн биеийн үлгэр жишээ л байлаа. Энэ тухайгаа тэрбээр “Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө явсан” [6, x. 451] хэмээн өгүүлжээ. Тэмүжин амьдралдаа дотоодын 30 га-риу том, бага байлдаан хийж, гадагш морилон Тангуд, Алтан, Сартуул улсыг дайлахдаа өөрийн биеэр төр, цэргээ тэргүүлэн явж, үнэхээр ард суун хоцорсон нь үгүй билээ. Чингисийн ийм зарчмыг Өгэдэй, Мөнх хаан баримтлаж явсан бөгөөд 1236-1241 онд Европыг дайлах их дайнд Чингис хааны алтан ургийн ууган ач Бат, есөн өрлөгөөс үлдсэн сүүлчийн жанжин Сүбэдэй хоёрыг дагуулж Өгэдэй хаан “Долоон хан хүү илгээсэн” [14, x. 88-89] нь санамсаргүй хэрэг огтхон ч бус, тэр их хүмүүсийг дагуулан суралцуулж байгаа нь тэр байлаа. Эдүгээ үүнийг шавь төвтэй сургалт хэмээн нэрлэх болж байна.

Төрийн их үйл хэргийг иж бүрнээр эндэгдэлгүй жолоодоход эзэн хааны ганц бие үлгэрлэж гүйцэхгүй нь мэдээж. Тэр тусмаа Чингис хаан цөөн түшээтэй байсан болохоор төрийн үйлсийг яахин залгуулдаг байваа? гэдэг асуулт аяндаа гарна.

Монголын хөнгөн морьт цэргийн маневрын урлагаар дайснаа ялж байсан Чингис хаан маань Мухулай, Зэв, Сүбэдэй, Боорчи, Зэлмэ зэрэг шалгарсан нөхдөө маневрлуулсны ачаар улс орны их үйлсийг амжуулдаг байжээ. Үүнийг ганц Сүбэдэйн (1175-1248) жишээн дээр харж болно.

Субэдэй /1175-1248/ нь:

1210 онд Алтан улсын нийслэл Бээжинд

1211 онд Зуун нийслэл Ляоянд

1214 онд Чуй голд

1220 онд Сартуулын нийслэлуудийн дунд-Бухарт

1221 ондГуржийн нийслэл-Тбилист

1223 онд Оросын Калк гол дээр

1227 ондТангудын нийслэл Нинсяд

1232 онд Алтан улсын емнед нийслэл Кайфынд

1237 онд Ижил мерен дээр Булгарын нийслэлд

1238 онд Москвад

1240 онд Киевт. 1241 онд Унгарын Будапештэд хүрсэн байлаа. Тэрбээр 1210-1243 оны завсарт монголчуудын их аян дайны 3 фронтын гол цохилтын чиглэл буюу хамгийн “халуун цэгт” зүүнээс баруун, баруунаас зүүн тийш ээлжлэн “шидэгдэж” 33 жилийн турш 40000 км /өнөөгийн газрын зургаас ав-сан хэмжээгээр/ зам туулан Сартуул, Тангуд, Алтан улсыг мөхөөх дайны төлөвлөгөөг гардан хэрэгжүүлж Бухараас Каспийг тойрон дайсны дундуур 7000 км-ийн байлдан тагналт хийж дэлхийн цэргийн урлагийн түүхэнд давтагдашгүй үйлс бүтээж, явсан газар бүхэндээ ялалт амжилтын алдраа ду-урсгаж байлаа. Дайн тулалдааны чиглэл өөрчлөгдөх бүр хамгийн чадварлаг жанжнаа тийш нь “хаядаг” энэ аргыг орчин үеийн хэлээр боловсон хүчний маневр гэх бөгөөд Чингис хаан ийм л аргаар цөөн нөхдөө “олон” болгож, бүгдийг мэдэрдэг, бүхэнд хүрэлцдэг байжээ.

Гурав. “НӨХДИЙНХӨӨ” ХАЛААГ БЭЛТГЭСЭН НЬ

Ирээдүйн төрийн түшээ нараа Тэмүжин эртнээс бэлтгэж эхэлсэн юм. Өүлэн эх түүнийг эрхэлж өнчин, хан хөвүүдийн сургуулийг удирдаж байлаа [9, x. 69]. Бага насандаа Өүлэн эхийн гар дээр өсч 1206 онд бүгдээр мянгатын ноёноор дэвшсэн Хүчү, Хөхөчү, Борохул, Шихихутаг нарын түүх үүнийг нотолно.

“Монголын нууц товчоо”-ноос үзвэл Чингис хаан замдаа тааралдсан өнчин хүүхэд бүхнийг хаман авч байгаагүй. Өүлэн эхийн сургуульд сонгон суралцуулах шалгуур бас байжээ. Тухайлбал:

  • 1.    Хүүхдийн удам угсааг харгалзана. Жишээлбэл, “Язгуур сайт хүмүүний ураг мөн” [11, x. 53] хэмээн онцолж Шихихутагийг сонгон авчирчээ.

  • 2.    Хүүхдийн байдал төрөхийг харгалзана. “Нүдэн дороо галтай” [15] цовоо сэргэлэн хүүхдийг сонгож авах аж.

  • З.    Өнчин хүүхдийг асран тэтгэж сурган бойжуулна. Өөрийн тэжээсэн өнчин хүүхдүүд л тэр төрдөө үнэнч зүтгэх бүрэн магадлалтай хэмээн Чингис хаан сэтгэж, дээрх 3 шалгуураар ирээдүйн төрийн түшээ болох хүүхдийг сонгон, хан хөвүүдтэй нийлүүлж ах дүү болгон өсгөн бойжуулж, сурган боловсруулдаг байжээ.

Ийнхүү төрийн түшээдийг сонгох, сурган боловсруулж, төрд зүтгүүлэх, тэдний халааг бэлтгэх Чингис хааны аргыг судлан тодруулсны эцэст дараахи дүгнэлт хийж болно:

Нэг: Төрийн түшээг сонгох Чингис хааны гол шалгуур нь тухайн хүний шударга, үнэнч, өршөөл энэрэлт зан чанар, эрдэм, туршлага байжээ.

Хоёр: Цөөн, чадварлаг нөхдөөр улсын их ажлыг амжуулах арга нь боловсон хүчний маневр аж.

Гурав: Ирээдүйн төрийн түшээг балчир өнчдөөс сонгож бэлтгэдэг байв.

Дөрөв: Чингис хааны эдгээр үлгэр туршлага нь өнөөгийн төрийн боловсон хүчний бодлогод ч үнэ цэнээ алдаагүй байна.

Ашигласан сурвалж судалгааны зохиол

  • 1.    Гаадамба Ш. (төсөөлөн нягталж сэргээсэн сийрүүлэг эх тайлбар). - Улаанбаатар, 1993.

  • 2.    Гумилев Л.Н. Древняя Русь и Великая Стель. - М., 1989.

  • 3.    Далай Ч. Чингис хан и великое монгольское государство // Проблемы дальнего востока, 1992, № 6.

  • 4.    Дашням И. Чингисийн үзэл баримтлал, бодлого “АЭ”, 1995, № 138.

  • 5.    Дашням И. Чингисийн үзэл баримтлал, бодлого. “АЭ”, 1996, № 138.

  • 6.    Джүйвэни. Дэлхийг байлдан дагуулагчийн түүх. Дээд, доод дэвтэр. – Хөх-Хот, 1989.

  • 7.    Жүгдэр Ч. Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ. - Улаанбаатар, 1987.

  • 8.    Ишжамц Н. Чингис хаан хятадын эрдэмтэн Чан Чунбомбыг урьж уулзсан нь. Дорно, Өрнө, 1993, № 2.

  • 9.    Монгол-ун нигуча тобчийян /худам/ язгуур хэлний монгол бичиг, утга судлалын үүднээс. - Улаанбаатар, 1990.

Шагдар Х. – доктор исторических наук, профессор, г. Улан-Батор, Монголия.

Shagdar H. – Doctor of Historical Science, Professor, Ulan-Bator, Mongolia.

Список литературы Особенности государственной политики Чингис-Хана

  • Гаадамба Ш.(тосолон нягталж сэргээсэн сийрулэг эх тайлбар). -Улаанбаатар, 1993.
  • Гумилев Л.Н. Древняя Русь и Великая Стель.-М., 1989. 3
  • Далай Ч. Чингис хан и великое монгольское государство // Проблемы дальнего востока, 1992, № 6.
  • Дашням И. Чингисийн узэл баримтлал, бодлого “АЭ”, 1995, № 138.
  • Дашням И. Чингисийн узэл баримтлал, бодлого.“АЭ”, 1996, № 138.
  • Дж.йвэни. Дэлхийг байлдан дагуулагчийн туух. Дээд, доод дэвтэр. - Х.х-Хот, 1989.
  • Жугдэр Ч. Монголд феодализм тогтохуеийн нийгэм-улс тор, г.н ухааны сэтгэлгээ.-Улаанбаатар, 1987
  • Ишжамц Н. Чингис хаан хятадын эрдэмтэн Чан Чунбомбыг урьж уулзсан нь. Дорно,.рн., 1993, № 2.
  • Монгол-ун нигуча тобчийян /худам/ язгуур хэлний монгол бичиг, утга судлалын.днээс.-Улаанбаатар, 1990.
Статья научная