Особенности использования местоимений "чинь", "тань" в современном монгольском языке

Автор: Самдан Мнхтвшин

Журнал: Вестник Бурятского государственного университета. Философия @vestnik-bsu

Рубрика: Филология

Статья в выпуске: 8, 2012 года.

Бесплатный доступ

В статье рассматривается особенности употребления местоимений «чинь» и «тань». Проводится сравнительный анализ данных слов.

Особенности, употребление, местоимений, сравнительный анализ

Короткий адрес: https://sciup.org/148181247

IDR: 148181247

Текст научной статьи Особенности использования местоимений "чинь", "тань" в современном монгольском языке

Samdan Munkhtuvshin

FEATURES OF THE USE OF PRONOUNS «CHIN», «TAN» IN THE MODERN MONGOLIAN LANGUAGE

The article features of the use pronouns «chin» and «tan» are considered. The comparative analysis of the given words.

«Чинь», «тань» – хоёрын аль нэгийг нь хэ-рэглэхээс нь шалтгаалж үүсэх утгын ялгааг энэ өгүүлэлдээ тодорхойлохыг оролдов. «Чинь», «тань»- нь урдахь тодотгогч үгээрээ илэрч байгаа юмс сонсогчдод эзэмшигдэх харъяалагдахыг илэрхийлэхээс гадна (жишээ нь: Аав чинь ямар ажил хийдэг вэ?) эзэмшил, илэрч байгаа санааг тодочлох, чухалчлах зэрэг өнгө аястай хэрэглэгдэх тохиолдол байна (жишээ нь: Энэ ном чинь хэнийх юм бэ?).

Урьд өмнө гарсан зарим нэг эрдэм шинжил-гээний өгүүлэлд «чинь», «тань» – хоёрын ялгаа болон хэрэглэх талаар тайлбарлахдаа ихэнхдээ зөвхөн эзэмшигдэх харъяаглагдахыг илэрхиийл-дэг гэсэн байна. Иймд «чинь», «тань» – хоёрын ялгааг эзэмшигдэх харъяалагдахыг илэрхийлэ-хээр хязгаарлахгүй, харин эзэмшил, илэрч бай-гаа санааг тодотгох, чухалчлах зэрэг өнгө аястай хэрэглэгдэж байгааг хамтатган харьцуулахыг хичээлээ.

Самдан Мөнхтүвшин . Особенности использования местоимений “чинь”, ”тань” в современном монгольском языке

«Чинь», «Тань»-ийн жинхэнэ нэр, төлөөний нэрийн ард байх тохиолдлыг авч үзье. Тооны нэр,тэмдэг нэр, дайвар үг, дагавар үг, үйлийн тодотгон холбох нөхцөл, нөхцөлдүүлэх гэх мэ-тийн дараа байх тохиолдолд (жишээ нь: Европ хувцастай байхыг чинь харахад эстрадын дуу-чин баймаар юм) хамаарагдахгүй. Бас «чинь», «тань»-иар тодотгуулах нэр үг нь үйлийн тодот-гон холбох нөхцөлөөр хэлбэржсэн үйл үгээр дам тодотгуулсан байх тохиолдлыг (жишээ нь: Бөхийн эрдэмд сургасан анхны багш тань ямар хүн байдаг вэ?) авч үзээгүй болно. Бусад мате-риалаас үзэхэд (жишээ нь: Сонины материалд «чинь», «тань» голдуу ярилцлагын өгүүлбэр дотор тохиолддог бөгөөд түүнээс бусад найру-улгын төрөлд цөөн тохиолддогийг тэмдэглэх хэрэгтэй. Дээр дурдсанаар «чинь», «тань»-нь тус тусдаа эзэмшигдэх харъяалагдах ба эзэмшил илэрч байгаа санааг тодочлох, чухалчлах зэрэг өнгө аястай хэрэглэгддэг байна. Жишээ нь: 1. Та чинь буруу зүг явж байна.(өгүүлэгдэхүүний үүрэгтэй). 2. Чи чинь надад нэг юм захиж бйсан шүү дээ. 3. Тэр чинь өчигдөр шүү дээ. Дээрхи жишээнээс «чинь», «тань»-нь ямар тохиолдолд эзэмшигдэх харъяалагдах (үүнийг харъяалагдал гэж нэрлэе), ямар тохиолдолд илэрч байгаа са-нааг тодочлох, чухалчлах зэрэг өнгө аястай (үүнийг харъяалагдал бус гэж нэрлэе) хэрэглэ-гдэх вэ? гэвэл: ярилцагчийн нэгэнт хэлсэн зүйл буюу өмнө өгүүлснээс нь мэдэж болох зүйлийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд нэгэнт хэлсэн зүйл нь «чинь»-ийн урдахь заах төлөөний үгээр илэрнэ. Ийм тохиолдолд харъяалагдал бус болно. Ж-нь: Энэ ардчилсан нийгэмд төрийн байгуулла- гуудад улс төрийн нөлөөлөл үзүүлж болохгүй гэсэн ойлголт юм. Энэ байгууллагууд чинь өөрийн хуультай. Харин ийм тохиолдолд харъяалагдал болно. «Чинь», «тань» – хоёрын утгын ялгааны талаар: «чинь», «тань» – хоёрын хоорондох ялгааг «чиний», «таны» 2 (эсвэл «чи», «та» 2) -ын хоорондохтой адил гэж болно. Харъяалагдлын хэрэглээгээр: Жишээ нь: Цаг чинь/ тань аль фирмийнх вэ? (энэ материалд – тань).

Харъяалагдлын бус хэрэглээгээр: Жишээ нь: Би таны ачийг мартахгүй. Таны үүдийг чинь манаж, хөлийг чинь хучиж явъя.

«Тань»- _нь яригчийн эелдэг,тал засах зэрэг хандлагыг зориуд илэрхийлнэ.Харин «Чинь»-нь тус хандлагыг илэрхийлдэггүй байна.

Ташрамд энэ өгүүлэлд «Чинь», «тань» – хоёрын утгын ялгааг тодорхойлсон тул энэ хоёроос бусад биеийн хамаатуулах нөхцөлийг авч үзээгүйг тэмдэглэе.

Энэ бүхнээс товчхон дүгнэлт хийхэд:

  • 1)    «Чинь», «тань» – хоёр нь «чиний»«таны» хоёртой адил хэрэглэгддэг.

  • 2)    «Чинь» – ээс «тань»- нь хүндэтгэлийн утгаар илүү хэрэглэдэг байна.

Статья научная