Some issues of logistics management program development based on sociological research
Автор: Jargal U., Jambaa B., Davaa Kh., Baatar S., Norovjamts Munkhbat, Altangerel B.O.
Журнал: Восточный вектор: история, общество, государство @eurasia-world
Рубрика: Социология
Статья в выпуске: 4, 2023 года.
Бесплатный доступ
According to the long-term development plan, Mongolia by 2050 should "become a nation with sustainable economic growth, а predominant middle class which will substantially reduce poverty, a solid economic development policy meeting domestic needs, increased exports, enhanced capacity in investment and savings, and a multi-pillar economy". This study program purpose is to prepare competent managers with scientific thinking, personal development and communication skills, capable of working independently in the fields of science, manufacturing, technology, transport and society according to the standards of developed countries.
Logistics, transport industry, economy, global transport, demand, long term development program
Короткий адрес: https://sciup.org/148328520
IDR: 148328520 | DOI: 10.18101/2949-1657-2023-4-26-40
Текст научной статьи Some issues of logistics management program development based on sociological research
Мөн авто замын тухай хууль, агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, гаалийн тухай хууль, инновацийн тухай, өрсөлдөөний тухай хууль, төмөр замын тээврийн тухай хууль, усан замын тээврийн тухай хууль, улсын нисэхийн тухай хууль, хүнсний тухай хууль, хот байгуулалтын тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад тээвэр зуучлал, логистикийн үйл ажиллагааг тусгасан байна.
Логистикийн салбарын тухай суурь бие даасан хууль байхгүй, логистикийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх, логистикийн байгууламжийг барихтай холбогдох тусдаа хууль байхгүй байна. Тээврийн хэлбэр тус бүрээр дэд бүтцийг бүтээн байгуулах болон үйлчилгээг удирдахад төвлөрсөн хуулиуд байна.
Олон улсын туршлага
Логистикийн талаарх олон тодорхойлолт байдаг бөгөөд хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал:
International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986: «Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагаа» хэмээсэн байдаг
European Logistics Association (ELA) 1991: «Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ» гэсэн байдаг.
Institute of Logistics 1995 England: «Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино» хэмээжээ.
Тэгвэл Логистик гэх энэ үгний тодорхойлолтыг энгийнээр тайлбарлавал:
Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааг хэлдэг. Нэг үгээр хэлбэл бараа бүтээгдэхүүний гарал үүслээс хэрэглээний цэг хүртэл үр ашигтай тээвэрлэлт, хадгалалт, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын нэгдмэл процессыг хэрэгжүүлэх үйл явц юм. Логистикийн гол зорилго нь хэрэглэгчийн шаардлагыг цаг тухайд нь, үр ашигтай өгөх хэлбэр бөгөөд, зах зээлийн нийгэмд логистикийн салбар нь маш өргөн цар хүрээг хамарсан, эдийн засгийн бүхий л оролцогчдод хүрч үйлчилдэг амин чухал салбар яах ч аргагүй мөн билээ (ХХК, 2019).
Олон улс дахь логистикийн сургалтын хөтөлбөр
MIT CTL (Center for Transportation and Logistics) (Techology, 2021)
-
1. MIT CTL-д SCM магистр·докторын зэргийн сургалт, микро магистрын хөтөлбөр (онлайн), GCLOG(Graduate Certificate in Logistics & Supply Chain Management, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад магистрын зэрэгтэй
-
2. Магистрын сургалтыг (MIT SCALE) АНУ-аас г адна Испани (MIT-Zarogoza), Люксембург (MIT–Luxembourg), Хятад (MIT–Ningbo), Малайз (MIT– Malaysia) зэрэг MIT Global SCALE Network 5 газрын сургалтын байгууллага (Их сургууль)-тай хамтран хийж байна. (dual –masters )
-
3. 5 газрын MIT Global SCALE Networks-ийн магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд өвлийн улирлын турш АНУ-ын үндсэн их сургуульд гурван долоо хоногийн семинар, Python, машин сурах гэх мэт сургалтуудад хамрагдаж, үлдсэн хугацаанд төв тус бүртээ боловсрол эзэмшдэг
TLI-AP (The Logistics Institute– Asia Pacific) (Singapore, 2023)
оюутнуудад зориулсан богино хугацааны магистрын хөтөлбөр), менежер (Executive Education), SC Bootcamp(богино хугацааны сургалт зэргийг зохион байгуулж байна.
-
1. Сингапурын TLI-AP нь Сингапурын Үндэсний Их Сургууль (NUS), Жоржиагийн Технологийн Институтээс (Georgia Institute of Technology) хамтран дэлхийн логистикийн судалгаа, боловсролын чиглэлээр байгуулагдсан хамтын ажиллагааны боловсролын байгууллага юм.
-
2. TLI-AP нь Сингапурын Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөл (EDB), Шинжлэх ухаан, технологийн агентлаг (A * STAR) зэрэг томоохон байгууллагуудын дэмжлэгийг авч, үүгээр дамжуулан ажиллах хүчнээ хөгжүүлэх сургалтын хөтөлбөрөөр хангаж, шинэ технологийг ашиглан логистикийн шинэлэг шийдлүүдийг дэмжиж ажилладаг.
-
3. Нийлүүлэлтийн сүлжээний менежментийн шинжлэх ухааны магистр (SCM), Глобал логистик ба хангамжийн сүлжээний нэгдсэн судалгааны хөтөлбөр, Think цуврал хөтөлбөр (2 фоорум ба форумын хүрээнд богино хугацааны семинаруудаас бүрдэнэ) гэсэн 3 хөтөлбөр хэрэгжүүлж байна.
SCM магистрын хөтөлбөр
-
1. 2011 оноос эхэлсэн SCM магистрын хөтөлбөр нь логистикийн чиглэлээр туршлагатай хүмүүст тохиромжтой бөгөөд, NUS ба АНУ, Жоржиагийн технологийн сургуульд магистрын зэрэг олгодог.
-
2. TLI-AP, NUS Industrial Engineering (ISEM) болон бизнесийн сургууль (DAO) -ын профессоруудад тулгуурлан явагдаж байгаа бөгөөд Сингапурын томоохон байгууллагуудын ажилтнууд нэмэлт эсвэл тусгай хэлбэрээр лекц уншдаг.
-
3. Төгсөлтийн шаардлагад үндсэн 3 курс, 5 сонгон хичээл, салбар дээр суурилсан төслүүд (судлаачид ба үйлдвэрлэлийн хооронд ганцаарчилсан сургалт) багтаж, бүтэн цагийн хөтөлбөр нь 1 ба 2 жилийн, хагас цагийн хөтөлбөр нь 2 ба 4 жилийн сургалтаас бүрдэнэ.
Think цуврал хөтөлбөр
-
1. Think цуврал нь салбарын удирдагчид, нийлүүлэлтийн сүлжээний мэргэжилтнүүд ба эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэдэг.
-
2. Логистикийн салбарын орчныг бүрдүүлж буй шинэ сорилт, технологи, ур чадварыг шийдвэрлэхийн тулд сэтгэн бодох манлайллын байршил \positioning\ мэдлэгийг түгээх ба менежментийн сургалтад хамрагдах платформ юм.
-
3. Think цувралд 4-5 хоног үргэлжлэх Think logistics болон Think Solutions гэсэн хоёр форум, Think Tables, Think (work) Shops, Logistics Executive богино хугацааны семинар зэрэг багтсан болно (Mongolia 2. К., 2020).
Судалгааны үр дүн
Санал асуулгын судалгаанд Мандах их сургууль, УБТЗ-ын дээд сургууль, ШУТИС-ын Механик тээврийн их сургуулиудын логистик менежмент, тээвэрлэлтийн мэргэжлийн нийт 200 оюутан хамрагдсан. Санал асуулгын судалгаагаар тухайн хөтөлбөрөөр (ойролцоо мэргэжил) бусад сургуульд сурч буй оюутнуудын сэтгэл ханамж, нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ, сургалтын нөхцөл байдлын хүлээлт, суралцах зан үйл зэргийг тандан судлав.
Хүснэгт 2
Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл (Логистик менежмент хөтөлбөр)
№ |
Утга |
Тоололт |
Хувь |
Таны нас |
|||
1 |
17 настай |
2 |
1.0 |
2 |
18 настай |
54 |
27.3 |
3 |
19 настай |
44 |
22.2 |
4 |
20 настай |
40 |
20.2 |
5 |
21 настай |
18 |
9.1 |
6 |
22 настай |
30 |
15.2 |
7 |
23-аас дээш настай |
12 |
5.1 |
Таны хүйс |
|||
1 |
Эрэгтэй |
132 |
66.7 |
2 |
Эмэгтэй |
68 |
33.3 |
Та хэддүгээр түвшинд суралцаж байна вэ? |
|||
1 |
1-р түвшин |
82 |
41.4 |
2 |
2-р түвшин |
36 |
18.2 |
3 |
3-р түвшин |
32 |
16.2 |
4 |
4-р түвшин |
48 |
24.2 |
Таны суралцаж буй сургууль |
|||
1 |
Мандах Их сургууль |
46 |
23.2 |
2 |
УБТЗДС |
92 |
46.4 |
3 |
ШУТИС (МТИС) |
60 |
30.4 |
Та ямар мэргэжлээр суралцаж байна вэ? |
|||
1 |
Логистик менежмент |
106 |
53.5 |
2 |
Тээвэрлэлт |
94 |
46.5 |
Нийт |
200 |
100 |
Санал асуулгын судалгаанд нийт 3 сургуулийн 200 оюутан хамрагдсан бөгөөд тэдний 132 нь 66.7 хувь эрэгтэй, 68 нь буюу 33.3 хувь эмэгтэй байв. Насны хувьд 70 орчим хувь нь 18-20 настай, үлдсэн 30 хувь нь 21-ээс дээш настай оюутнууд хамрагдав
Хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ
«Логистик менежмент» хөтөлбөрийн эрэлт хэрэгцээг асуумжийн судалгаанд оролцсон оюутнууд болон ярилцлагын судалгаанд оролцсон экспертүүдийн хувьд сүүлийн үед хөгжиж байгаа салбар учраас ерөнхийдөө маш хэрэгцээтэй гэж дүгнэж байна.
Учир нь энэ чиглэлээр мөн ойролцоо мэргэжлээр сурдаг оюутнууд өөрийн мэргэжилдээ 1-рт сэтгэл ханамж өндөртэй (График 8), 2-рт энэ чиглэлээрээ ажлын байран дээр гараад ажиллана гэж 66.7 хувь нь үзсэн байна. (График 9) Мөн ярилцлагын судалгаанд оролцсон оролцогчид өнөө цаг үеийн эрчимтэй хөгжиж байгаа логистикийн асуудлын талаар ярих цаг болсон бөгөөд төрийн нэгдсэн бодлого, уялдаа холбоо дэмжлэг маш чухал хэрэгтэй байна мөн энэ чиглэлээр хангалттай сайн боловсон хүчин хүний нөөц, бэлтгэх сургалтын орчин хэрэгтэй байна хэмээх санал бодлоо хуваалцлаа.
График 1
Та одоо суралцаж буй мэргэжил (хөтөлбөр)-дээ хэр зэрэг сэтгэл хангалттай байна вэ?
■ Маш их ханамжтай ■ Ханамжтай ■ Дунд зэрэг
Дундаж үзүүлэлт
ШУТИС
УБТЗДС
Мандах

Судалгаанд оролцсон 3 сургуулийн логистик менежмент, тээвэрлэлтийн хөтөлбөрөөр сурдаг оюутнуудаас Мандах их сургуулийн оюутнууд болон УБТЗ-ын дээд сургуулийн оюутнууд тухайн хөтөлбөртөө хамгийн их сэтгэл ханамжтай байдаг бол ШУТИС-МТИС-ийн оюутнууд хамгийн бага үзүүлэлтэй байна. Харин хөтөлбөрийн хэмжээнд нийт сургуулийн оюутнуудын дундаж нь 94 хувь нь ер нь сэтгэл ханамжтай гэсэн үзүүлэлттэй гарсан байна.
Логистик менежмент хөтөлбөр Монгнол улсын хөгжил, алсын хараатай хэр зэрэг уялдаатай гэж бодож байна вэ
График 2

10.1 %
38.4 %
51.5 %
■ Маш чухал уялдаатай
■ Ер нь уялдаатай
■ Дам байдлаар уялдаж болно
Судалгаанд оролцсон оюутнууд логистик менежмент хөтөлбөрийг Монгол Улсын хөгжил, алсын хараатай уялдаатай байдлыг 38.4 хувь нь маш чухал уялдаатай, мөн 51.5 хувь нь ер нь уялдаатай гэж хариулжээ. Харин дам байдлаар уялдана гэж 10.1 хувь нь үзсэн байна.
Логистик менежмент мэргэжлээрээ ахисан түвшин (магистр, доктор)-д суралцах уу?
График 3

21.2%
30.3%
■ Тийм ■ Үгүй ■ Мэдэхгүй
Судалгаанд хамрагдсан оюутнууд Логистик менежмент хөтөлбөрөөр цаашид ахисан түвшинд буюу магистр болон докторын сургалтад 50 орчим хувь нь суралцахгүй гэж хариулсан бол 21 хувь нь суралцана гэж хариулсан байна. Мөн одоогоор суралцах эсэхээ шийдээгүй мэдэхгүй байгаа оюутнууд 1\3 нь байна.
График 4
Та их сургууль төгсөөд одоо суралцаж буй (Логистик менежмент) мэргэжлээрээ ажиллах эсэх

-
■ Тийм
-
■ Үгүй
-
■ Мэдэхгүй
-
■ Оролдоод үзнэ
Судалгаанд хамрагдсан оюутнуудаас одоогийн эзэмшиж буй логистик менежмент, мэргэжлээрээ ажлын байран дээр гараад ажиллах эсэхийг тодруулахад тэдний 66.7 хувь нь тийм гэж хариулсан. Мөн 17.2 хувь нь оролдоод үзнэ хэмээн хариулсан байна.
Хөтөлбөрийн алсын хараа, зах зээлийн өрсөлдөөн
Хөтөлбөр нь Монгол Улсын хөгжил, алсын хараатай уялдах байдал, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн ямар байх талаар судалгаанд оролцогчид Монгол Улсын хөгжил, алсын ерөнхийдөө уялдаж байна гэж 90 орчим хувь нь үзсэн байна. (График №2), Мөн ярилцлагын судалгааны оролцогчид логистикийн хөтөлбөрөөр төгсөгчид ажлын байрны эрэлт хэрэгцээ өндөр байгаа талаар ярилцлагадаа дурдсан.
График 5
Логистик менежмент мэргэжил зах зээлд хэр зэрэг эрэлт, хэрэгцээтэй байдлыг үнэлэж байгаа байдал

-
■ Маш их эрэлт хэрэгцээтэй
-
■ Ер нь эрэлт хэрэгцээ байдаг
-
■ Дунд зэрэг
-
■ Эрэлт хэрэгцээ багатай
Судалгаанд хамрагдсан оюутнууд логистик менежмент мэргэжил зах зээлд эрэлт, хэрэгцээтэй байдлыг маш их гэж 28.3 хувь нь ер нь эрэлттэй гэж 58.6 хувь нь дунд зэрэг гэж 11.1 хувь нь эрэлт багатай гэж 2 хувь нь үнээс харвал 87 орчим хувь нь энэ мэргэжлийг эрэлт хэрэгцээ өндөртэй гэж үзжээ.
Сургалтын нөхцөл байдлын эрэлт, хэрэгцээ
Логистик хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад сургууль энэ чиглэлээр шаардлагатай цогц чадамжийг хэр зэрэг олгож байгаа талаар, орчин үеийн их, дээд сургуулийн ахисан түвшний сургалтын шинэ хандлагын талаар, материаллаг бааз, хүний нөөцийн талаар судалгаанд оролцсон оролцогчид дараах байдлаар үзэж байна.
График 6 Сургуулийн зүгээс таны суралцаж буй мэргэжлээр шаардлагатай мэргэжлийн цогц чадамжийг хэр зэрэг олгож байна вэ?
-
■ Маш сайн ■ Сайн ■ Дунд ■ Мэдэхгүй
Судалгаанд хамрагдсан сургуулийн оюутнууд тус хөтөлбөрт шаардлагатай мэргэжлийн цогц чадамжийг олгож чадаж байгаа эсэх дээр Мандах их сургууль болон УБТЗ-ын дээд сургуулийн оюутнууд өндрөөр үнэлсэн байна. Харин ШУТИС (МХТС)-ийн оюутнууд тааруу гэж өөрсдийгөө үнэлсэн байна. Нийт сургуулиудын дунджийг авч үзвэл маш сайн гэж 23.2 хувь нь сайн гэж 55.6 хувь нь дунд гэж 12.1 хувь нь үлдсэн 9.1 мэдэхгүй гэж үнэлсэн байна.
График 7
Логистик менежмент мэргэжлээр магистрын хөтөлбөр нээвэл та хэр зэрэг сонирхох вэ?
43,4
2,0 2,0

-
■ Огт сонирхолгүй
-
■ Сонирхохгүй
-
■ Дунд зэрэг
-
■ Сонирхоно
Маш их сонирхоно
-
■ Мэдэхгүй
Логистик менежмент хөтөлбөрөөр магистрын хөтөлбөр нээвэл судалгаанд хамрагдсан оюутнуудын 43.4 хувь нь маш их сонирхоно, 31.3 ерөнхийдөө сонирхоно, 10.1 хувь нь дунд зэрэг, сонирхохгүй, огт сонирхолгүй гэж хариулсан нь тус тус 2 хувь, 11.1 хувь нь мэдэхгүй гэж харилжээ
Сургалтын нөхцөл байдлын эрэлт, хэрэгцээ
Хүснэгт 8
Ахисан түвшний магистрын хөтөлбөрт сургалтын орчин, материаллаг бааз, хүний нөөц, хичээлийн агууллагын дараах хүчин зүйлсээс үнэлж байгаа байдал
№ |
Хүчин зүйлс |
Огт чухал биш |
Чухал биш |
Дунд |
Чухал |
Маш чухал |
Мэдэхгүй |
1 |
Бие даан хөгжих орчин |
1% |
8.1% |
10.1% |
55.6% |
25.2% |
0% |
2 |
Сайн дурын болон чөлөөт цагаа өнгөрөөх боломж |
0% |
9.2% |
12.2% |
51% |
27.6% |
0% |
3 |
Эрдэм шинжилгээний ажил хийх боломж |
5.1% |
4% |
5.1% |
52.5% |
33.3% |
0% |
4 |
Номын сангийн үйлчилгээ |
2% |
7.1% |
7.1 |
45.5 |
38.4% |
0% |
5 |
Ариун цэврийн өрөөний нөхцөл |
2% |
8.1% |
29.3% |
30.3% |
30.3% |
0% |
6 |
Сургуулийн байр, байгууламж |
1% |
8.1% |
1% |
48.5% |
41.4% |
0% |
7 |
Сургалтын анги, танхим |
1% |
8.1% |
2% |
46.5% |
42.4% |
0% |
8 |
Сургуулийн дотуур байр |
0% |
10.1% |
14.1% |
40.4% |
33.3% |
0% |
9 |
Сургалтын лаборатори (төрөлжсөн) |
0% |
9.1% |
2% |
21.2% |
65.7% |
0% |
10 |
Хамтын ажиллагаа (Дотоод болон ОУ-ын их |
3% |
6.1% |
2% |
34.4% |
49.5% |
0% |
дээд сургуулиуд, терийн, ТББ-тай хамтран ажилладаг байх) |
|||||||
11 |
Терел бурийн тэтгэлэг, тэтгэмж, солилцооны хетелберт хамрагдах боломжтой байх |
4% |
5.1% |
1% |
34.3% |
55.6% |
0% |
12 |
Магистрант оюутан бусад судлаач болон багш нартайгаа хамтран судалгааны ажил хийх |
3% |
6.1% |
2% |
39.4% |
49.5% |
0% |
13 |
Багшийн хурэлцээ,чанар |
5.1% |
5.1% |
22.2% |
66.7% |
1% |
|
14 |
Ажилтнуудын хурэлцээ, чанар |
6.1% |
5.1% |
32.3% |
55.6% |
1% |
|
15 |
Хетелберийн боловсролын зорилго, суралцахуйн ур дун |
4% |
5.1% |
4% |
17.2% |
69.7% |
0% |
16 |
Сургалтын телевлегее |
4% |
5.1% |
2% |
25.3% |
63.6% |
0% |
17 |
Хичээл, хичээлийн хетелбер |
4% |
5.1% |
3% |
17.2% |
70.7% |
0% |
Судалгаанд хамрагдсан оюутнуудаас ахисан тувшний магистрын хетелберт сургалтын дээрх орчин, материаллаг бааз, хуний неец, хичээлийн агуулгын хучин зуйлуудээс хамгийн чухал аль болохыг тандахад:
-
- Сургуулийн байр, байгууламж
-
- Терел бурийн тэтгэлэг, тэтгэмж, солилцооны хетелберт хамрагдах боломжтой байх
-
- Сургалтын телевлегее
-
- Магистрант оюутан бусад судлаач болон багш нартайгаа хамтран судалгааны ажил хийх
-
- Багшийн хурэлцээ,чанар зэрэг хучин зуйлс хамгийн чухлаар хендегджээ.
График 9
Сургалтыг танхим болон цахим сургалтын ялгаатай байдал

-
■ Ялгаагуй, ижил ур дунтэй
-
■ Ялгаатай, танхимын сургалт илуу
-
■ Ялгаатай, Онлайн сургалт илуу
-
■ Хослуулах хэрэгтэй
Судалгаанд хамрагдсан оюутнуудаас сургалтыг цахимаар болон танхимаар явуулах нь ямар ялгаатай болохыг тодруулахад ялгаатай танхимын сургалт илүү гэж 67.7 хувь нь үзсэн бол онлайн сургалтыг илүү гэж 4 хувь нь үзжээ. Мөн ялгаагүй, ижил үр дүнтэй гэж 12.1 хувь нь үзжээ. Харин аль алинд давуу болон сул тал байдаг хослуулах хэрэгтэй гэж 16.2 хувь нь үзсэн байна.
Логистик менежмент хөтөлбөрийн хүрээнд илүү нарийвчлан судлах ёстой сэдвийг судалгаанд хамрагдсан оюутнууд дараах байдлаар томьёолсон байна. Үүнд:
-
- Агуулах үйл ажиллагаа
-
- Борлуулалт
-
- Нийлүүлэлтийн менежмент
-
- Ногоон логистик
-
- Тээвэрлэлт
-
- Үйлдвэрлэх логистик
-
- Экспорт
Мөн ярилцлагын судалгаанд хамрагдсан экспертүүд дараах байдлаар хөтөлбөрийн хүрээнд нарийвчлан судлах ёстой сэдвийг авч үзэж байна.
Дүгнэлт
Манай улсад логистикийн 1700 орчим компани бүртгэлтэй бөгөөд 77 хувь нь зам тээврийн салбар, 20 хувь нь агуулахын салбарт үйл ажиллагаа явуулж байна. «Ковид-19» цар тахлын үр дагаварт гэнэтийн зогсонги байдалд орсон боловч энэ салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Сүүлийн 30 жилд шинэ тутамд хөгжиж байгаа боловч бүхэлдээ өндөр өсөлттэй, дэлхий нийтийн хөгжлийн жишигт нийцүүлэх шаардлагатай, нөгөө талаас Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болж байгаа чиглэл мөн.
Нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох хувьдаа Монгол Улсын дунд болон урт хугацааны бодлогод тэргүүлэх чиглэл болж тусгагджээ. Тухайлбал, «Алсын хараа-2050», «Шинэ сэргэлтийн бодлого» зэрэг бодлогын баримт бичигт чухлаар тавигдсан байна. Логистик менежментийн ахисан түвшний судалгаа сургалтын төв Монгол Улсын хөгжлийн зорилттой нийцэх бөгөөд олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдсан шинэ хөтөлбөр амин чухал болоод байна.
Логистик менежментийн хөтөлбөрөөр Монгол Улсад бакалаврын түвшинд 3 их дээд сургууль хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байна. Үүнээс төрийн өмчит 2, хувийн хэвшлийн 1 их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловч орчин үеийн олон улсын жишгээр ахисан түвшинд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургалт үгүйлэгдэж байна. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлсэн, салбар дундын судалгаа шинжилгээг хийдэг, практик дадлага хийдэг, интерпрэнюр бизнесийн орчныг бойжуулах сайн хөтөлбөрүүд байхгүй байна.
Логистик менежментийн олон улсын жишиг сайн хөтөлбөрүүд МУИС-ийн харилцаа холбоо бүхий сургууль, судалгааны төвүүдэд байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд үүнийг Монгол Улсад Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн хүрээнд шинэ туршлага болгон авч хэрэгжүүлэх боломжтой.
Логистик менежменттэй холбоотой олон салбарын сургуулийн оюутнуудаас авсан санал асуулгын судалгааны үр дүнгээс үзэхэд энэ чиглэлээр ахисан түвшний хөтөлбөрт суралцах хүсэл сонирхол өндөр байна. Ойрын 10 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрийн олон талын мэргэшлийн хүрээнд Монгол Улсын эрэлт хэрэгцээ өндөр байхаар байна. Зөвхөн өнөөдрийн оюутны санал асуулгын дүнгээс үзэхэд энэ талаар эмпирик судалгаанд оролцсон оюутнуудын 74.3 хувь нь логистик менежментийн ахисан түвшний сургалтад хамрагдана гэжээ.
Ном зүй
-
1. Legalinfo.mn. (2020). Legalinfo.mn. УИХ (хууд. 212). Улаанбаатар: УИХ.
-
2. Mongolia, 2. К. (2020). https://mrtd.gov.mn/up/news/Auto_teever/ %D0%9B%D0% BE%D0%B3%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B8%CC%86% D0%BD%20%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB.%20KSP%20Korea.pdf.
-
3. Mongolia, K. (2021). Монгол улсад ухаалаг логистик, тээврийг хөгжүүлэх, стратеги 2020/21 KSP Mongolia. Улаанбаатар: Mongolia, KSP.
-
4. Singapore, N. U. (2023 оны 07 5-17). TLI-AP (The Logistics Institute– Asia Pacific). https://www.tliap.nus.edu.sg/ : https://www.tliap.nus.edu.sg/wp-content/uploads/2023/04/
LI5203-Summer-School-June-2023.pdf-ээс Гаргасан
-
5. Techology, M. i. (2021 оны 06 30). https://ctl.mit.edu/education/masters-programs . Massachusetts instute of Techology: https://ctl.mit.edu/education/masters-programs-ээс Гаргасан
-
6. УИХ. (2020). Монгол Улсын хөгжлийн бодлого, алсын хараа 2050 хөтөлбөр. Ulaanbaatar: УИХ.
-
7. ХХК, Г. с. (2019 оны 10 25). http://www.mnline.mn/post/32340 .
-
Улаанбаатар: КSP Mongolia .
Нийтлэлийг 2023 оны 11-р сарын 20-ны өдөр редактор хүлээн авсан; хянан үзээд 2023.12.04-ны өдөр баталсан; 2023.08.12-нд хэвлүүлэхээр хүлээн зөвшөөрсөн.
SOME ISSUES OF LOGISTICS MANAGEMENT PROGRAM DEVELOPMENT BASED ON SOCIOLOGICAL RESEARCH
Urjinsuren Jargal
Ph. D.
Bolormaa Jambaa
Master
Khongorzul Davaa
Ph. D.
Sarantuya Baatar
Master
Munkhbat Norovjamts
Master
Bat-Orshikh Altangerel
Master
National University of Mongolia
1 Ikh Surguuliyn St., Ulaanbaatar 14201, Mongolia
Список литературы Some issues of logistics management program development based on sociological research
- Legalinfo.mn. (2020). Legalinfo.mn. УИХ (хууд. 212). Улаанбаатар: УИХ.
- Mongolia, 2. К. (2020). https://mrtd.gov.mn/up/news/Auto_teever/%D0%9B%D0%BE%D0%B3%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B8%CC%86%D0%BD%20%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB.%20KSP%20Korea.pdf. Улаанбаатар: КSP Mongolia.
- Mongolia, K. (2021). Монгол улсад ухаалаг логистик, тээврийг хөгжүүлэх, стратеги 2020/21 KSP Mongolia. Улаанбаатар: Mongolia, KSP.
- Singapore, N. U. (2023 оны 07 5-17). TLI-AP (The Logistics Institute- Asia Pacific). https://www.tliap.nus.edu.sg.
- https://www.tliap.nus.edu.sg/wp-content/uploads/2023/04/LI5203-Summer-School-June-2023.pdf-ээс Гаргасан.
- Techology, M. i. (2021 оны 06 30). https://ctl.mit.edu/education/masters-programs. Massachusetts instute of Techology: https://ctl.mit.edu/education/masters-programs-ээс Гаргасан.
- УИХ. (2020). Монгол Улсын хөгжлийн бодлого, алсын хараа 2050 хөтөлбөр. Ulaanbaatar: УИХ.
- ХХК, Г. с. (2019 оны 10 25). http://www.mnline.mn/post/32340.
- http://www.mnline.mn/post.
- http://www.mnline.mn/post/32340.