XXI зууны эхэн үеийн монгол улсын утга зохиолын шүүмжлэлийн судалгаа
Автор: Урангоо Б.
Журнал: Восточный вектор: история, общество, государство @eurasia-world
Рубрика: История
Статья в выпуске: 4, 2024 года.
Бесплатный доступ
Товч агуулга. Тус өгүүлэлд ХХI зууны эхэн үе буюу 2001-2021 оны утга зохиолын судлал, шүүмжлэлийн талаар өгүүлжээ. Чингэхдээ монголын утга зохиолын шүүмжлэлийн түүх, түүний туурвил зүйн онцлог, бичлэгийн төрөл хэлбэрүүд төлөвшин тогтсон, хуримтлуулсан туршлага, алдаа оноог онол — түүхийн үүднээс он цагийн хэлхээс дунд нь нягт нямбай шүүн үзэж, орчин үеийн арга зүйг ашиглан уран сайхны шүүмжлэлийн онолын сэтгэлгээний түүхэн хөгжлийн зүй тогтлыг тодорхойлон тогтооход анхаарлаа хандуулсан байна. Шинэ зуун гараад монголын утга зохиол жам зүйнхээ дагуу хөгжиж, утга зохиолын шинэ хөгжил хийгээд өмнөх үеийн их өв санг уламжлалт хийгээд шинэ тутам гарах судалгаа шинжилгээний онол, арга зүйн үүднээс судлан шинжлэх ажил эрчимтэй өрнөж байгаа тул тэрхүү судлал шүүмжлэлийн ажлын үр дүнг цаг алдалгүй багцлан, оноо, алдааг нь шүүн хэлэлцэх нь чухал юм. Энэхүү судалгааны ажилдаа дээрх асуудлыг баримтжуулах замаар шинэ зууны монголын утга зохиолын онол, шүүмжийн ерөнхий тойм, сэтгэлгээний төлөвшлийг тодруулжээ.
ХХI зуун, Монгол улсын утга зохиол, утга зохиолын шүүмж, судалгааны арга зүй
Короткий адрес: https://sciup.org/148331044
IDR: 148331044 | УДК: 82.09 (517.3) | DOI: 10.18101/2949-1657-2024-4-77-86
The Development of Literature and Literary Criticism in Mongolia in the Early 21st Century
The article provides a brief overview of literary studies and criticism from 2001 to 2021. The history of literary criticism in Mongolia is analyzed, with particular attention given to its developmental features, various genres, and lessons learned from past mistakes and achievements, utilizing both historical and theoretical approaches. Additionally, it is noted that artistic criticism has grown over time. Since the 2000s, Mongolian literature has evolved based on its unique characteristics and the accomplishments of earlier periods. The study characterizes the development of research and analyzes new theoretical approaches, emphasizing the importance of learning from past errors. The main goal of the article is to present a concise evolution of Mongolian literary theory and criticism in this new era, identifying new trends and development prospects.