2001–2024 оны эрх зүйн харилцааны шинэчлэл, өөрчлөлт

Автор: Мэндбаяр Д.

Журнал: Восточный вектор: история, общество, государство @eurasia-world

Рубрика: Политология

Статья в выпуске: 4, 2024 года.

Бесплатный доступ

Хууль тогтоомжийн хувьсал, хөгжил нь тохируулж байгаа нийгмийн бодит харилцааныхаа тусгал бөгөөд уг харилцааны хөгжлийн төлөвшин хөгжих хэм хэмжээний үндэс нь болдог хүчин зүйл юм. Энэхүү шүтэлцээг үндэслэн хууль тогтоомжийн шинэтгэлийг 2001-2024 он хүртэл уг үйл явцыг авч үзлээ. Эрх зүйн шинэтгэл хийхдээ тодорхой үзэл баримтлал, юуны өмнө үндэсний тогтолцоо, түүний хамаарах эрх зүйн бүлийн үүднээс хандах зайлшгүй шаардлагатай байна. Эрх зүйн шинэтгэлийн нэгэнт хүрсэн түвшингээс ямар бодлого, үзэл баримтлалтайгаар төгөлдөржүүлэх вэ? гэдэг нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байна. Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийг шинэчлэхийн тулд нэгдсэн бодлого хэрэгтэй. Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн салбаруудын хамаарлыг гол шалгууруудын хувьд чанд баримталж, төрөлжүүлэн хуульчилж, хуулийн тоог цөөтгөн, зохицуулах чадварыг тэргүүн зэрэгт тавьж ажиллах шаардлагатай байна.

Еще

Хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн бүл, эрх зүйн шинэтгэл, үзэл баримтлал, үндэсний тогтолцоо

Короткий адрес: https://sciup.org/148331043

IDR: 148331043   |   УДК: 342.415   |   DOI: 10.18101/2949-1657-2024-4-62-76

Changes in the System of Legal Relations in 2001–2024

The evolution and development of regulatory legal frameworks reflect societal relations and constitute the foundation of the legal system. Based on this premise, an attempt was made to trace the characteristics of legislative reforms during the period from 2001 to 2024. Legal reforms should be guided by a specific concept, primarily taking into account national and legal systems. A pressing issue is the choice of policies and concepts aimed at improving the quality of the legal system's functioning. A unified policy is needed to enhance the effectiveness of legal reforms, as well as to update laws and regulations. It is essential to strictly adhere to the interrelations of legal branches as a key criterion when drafting laws, diversify legal provisions, optimize and reduce the number of laws, and focus on regulatory capabilities.

Еще