Төрийн албан хаагчдын хариуцлага, чадвар чадавх, ёс зүйн байдлыг үнэлэх арга зүй, аргачлал

Автор: Жаргалсайхан Б.

Журнал: Восточный вектор: история, общество, государство @eurasia-world

Рубрика: Социология

Статья в выпуске: 4, 2024 года.

Бесплатный доступ

Төрийн албан хаагчдын хариуцлага, мэдлэг чадвар, ёс зүйн байдлын талаар иргэд хэрхэн үнэлж буйг судлан, үнэлгээг индексийн аргаар тодорхойлсон арга зүй, аргачлалыг эл өгүүлэлд авч үзэв. Төрийн албан хаагчдын хариуцлага, мэдлэг чадвар, ёс зүйн байдлыг 3 багц шалгуур үзүүлэлтээр тодорхойлж, иргэдээс судалгаа авч үнэлүүлэн, мэдээллийг боловсруулж, дэд индекс, нэгдсэн индексийг тооцсон. Индексийн шалгуур үзүүлэлтийг a) судалгааны ажлын зорилго, сэдэв, зарчимд нийцсэн байх, б) мэдээллийг цуглуулахад хялбар байх, в) найдвартай байдлыг хангасан байх, г) хэмжүүр үнэлгээний суурь зарчимд суурилсан, үнэлэх боломжтой байх гэсэн хүчин зүйлийг харгалзан үзэж боловсруулсан болно. Үзүүлэлт тус бүрийн индекс болон хариуцлага, чадвар чадавх, ёс зүйн дэд индекс, эцэст нь төрийн албан хаагчдын хариуцлага, чадвар чадавх, ёс зүйн нэгдсэн индексийг дүүрэг бүрээр болон хотын хэмжээнд тооцоолсны эцэст амьжиргааны түвшний баталгаажих түвшнээс дээгүүр ба доогуур бүлэг, гэр хороололд амьдардаг, орон сууцны хороололд болон холимог хороололд амьдардаг иргэд, тусгай дунд, түүнээс дээш, бүрэн дунд, түүнээс доош боловсролтой бүлгээр харьцуулан шинжлэв.

Еще

Төрийн албан хаагчдын хариуцлага, чадвар чадавх, ёс зүй, дэд индекс, нэгдсэн индекс

Короткий адрес: https://sciup.org/148331038

IDR: 148331038   |   УДК: 350.822.2   |   DOI: 10.18101/2949-1657-2024-4-10-27

Assessment of Responsibility, Competencies, and Ethics of Public Officials

The article examines citizens' attitudes towards assessing the level of responsibility, competencies, and ethics of public officials, as well as discusses approaches and tools used for this purpose, including the index method. The study of public officials was based on three sets of indicators: citizen surveys and evaluations, data processing, and the calculation of sub-indices and an integrated index. The index criteria were developed considering the following factors: (a) alignment with the objectives, themes, and principles of the research work, (b) simplicity of data collection, (c) reliability, and (d) analysis based on the core principles of metric assessment. After calculating the indices for each indicator, sub-indices of responsibility, competence, and ethics, as well as the overall index of public officials for each district and city, comparisons and analyses were conducted. The analyses included residents of neighborhoods with high and low living standards, suburban areas, and mixed neighborhoods, as well as groups with vocational, higher, complete secondary, and incomplete secondary education levels.

Еще